Бургасан ойг сүйтгэж, байгаль орчинд учруулсан хохирлыг нарийвчлан тогтоохоор хэргийг сэргээв

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4,0 га газрыг эзэмшиж байсан “Зүүнбаян рефайнери” ХХКомпани эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 04 дүгээр сарын  04-ний өдөр хааж, шийдвэрлэснийг сэргээн шалгуулахаар болсон байна. 

Тус компани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Прокурорын газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)