Дархлаа дэмждэг байгалийн гаралтай “антибиотик”-ууд

Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэлийг антибиотик гэдэг. Хүн төрөлхтний хамгийн чухал ололтуудын нэг нь антибиотик юм. Антибиотик хэрэглэж эхэлсэн нь хүн төдийгүй амьтдад эерэгээр нөлөөлж эхэлсэн байдаг. Эрт үед нянгийн гаралтай халдварууд хүнийг үхэлд хүргэж байжээ. Антибиотик хэрэглэснээр хагалгаа хийхэд аюулгүй болж сая, сая хүний амь нас аврагдсан байдаг.

Харамсалтай нь нянгийн эсэргүүцэх, дасан зохицох чадвар нь бидний бодсоноос ч илүү юм. Нян ямар ч төрлийн эмийн бүтээгдэхүүнийг тэсч, дархлаажих чадвартай байдаг бөгөөд хүн төрөлхтөн хэт их антибиотик хэрэглэж байгаа нь энэ процессыг улам даамжруулж байна.

Зарим үед эм хэрэглэхгүй дархлаагаа дэмжиж өвчнөө эдгээх нь илүү үр дүн өгдөг. Ингээд уншигч та бүхэнд дархлаа дэмжих байгалийн гаралтай “антибиотик”-уудыг танилцуулж байна.

Сармис бол байгалийн гаралтай супер хүнс 

Сармис бол байгалийн гаралтай супер хүнс юм. Сармисыг хүн төрөлхтөн зуун жилийн турш хэрэглэж ирсэн бөгөөд хүний биед маш их ач тустай. Идсэний дараа хурц үнэр нь амнаас салдаггүй ч нянг устгадаг байна. Хүйтний улиралд монголчууд ханиаднаас сэргийлэх үүднээс сармисыг хоолондоо хийж хэрэглэдэг. Мөн сармисыг хэдхэн хором зажлахад амны хөндийн нян устаж цэвэршдэг байна. Энэ бүхэн нь сармисанд агуулагддаг аллисин (сонгинод бас байдаг) хэмээх бодисоос үүдэлтэй юм байна. 

Ореганы тос мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй

Ореганы тос энэ жагсаалтад багтаж байна. Ореган нь байгалийн гаралтай антибиотик дотроо гоё амттайдаа ордог бөгөөд биеийн доторх нянгийн халдварыг устгахад тустай аж. Энэ хүнс мөн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.

  Эхинацея буюу "Могойн үндэс"

Дархлалын тогтолцоог идэвхжүүлдэг олон ургамал байдгийг шинжлэх ухаан нэгэнт тогтоосон бөгөөд тэдгээрийн нэг нь эхинацея юм. Хойд Америкийн индианчууд өнө эртнээс энэ ургамлыг халдварт өвчнийг эмчлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор хэрэглэж иржээ. Тэд могойд хатгуулсан үедээ ч хүртэл эхинацеяг хэрэглэж байсан байна. Иймд "Могойн үндэс” гэж тэд энэ ургамлыг нэрлэдэг. 

Эхинацея нь зүйрлэшгүй гоёмсог цэцэг боловч эмчилгээний чанар нь цэцгэндээ бус, үндсэнд нь байдаг. Түүний үндсэнд халдвар эсэргүүцэх биеийн чадварыг нэмэгдүүлэх, эдгэрэлтийг түргэсгэх кофеины хүчлийн гликозид ба шархны илааршлыг түргэсгэгч кортизон төст бодис агуулагддаг. Эхинацея цусны цагаан эсийн (макрофаг) идэвхийг нэмэгдүүлснээр өвчнийг эхэн үед нь дарах буюу ханиад томууны зовиурыг бууруулдаг болох нь эмнэл зүйн туршилтаар батлагдсан. 

 Буурцагт чинжүүний нунтаг

Хүн өвчтэй байхдаа аль болох хурц амттай зүйл хүнсэндээ хэрэглэхээс зайлсхийдэг. Харин энэхүү халуун чинжүүний хувьд хүний бие дэх нянгийн эсрэг хэрэглэгддэг бөгөөд мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг юм байна. Хэрэглэх явцад хүний хоолойг гэмтээх магадлалтай тул олив болон кокосны тостой хамт хэрэглэвэл зохино. 

Усан үзэмний үр

Та усан үзэм идэхдээ үрийг нь ялгаж хаядаг уу. Тэгвэл хамтад нь идэж байгаарай. Усан үзмийн үрийн ханд нь өндөр түвшний холестериний эмчилгээ болдог. Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг байна. Түүнчлэн энэ хандыг яс бэхжүүлдэг гэдэг.

Эрүүл, тэжээллэг хоол хүнс багтрааны үед хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Судалгаагаар хүнсэндээ жимс, жимсгэнэ ихээр хэрэглэдэг хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх магадлал бага байдаг нь тогтоогджээ. Усан үзмийн үрийн ханд нь үрэвслийн эсрэг, мөн уушгины үйл ажиллагааг дэмжиж эзлэхүүн тэлэхэд тустай. 

Цагаан гаа

Цагаан гааг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм. Цагаан гаад агуулагддаг бодис нь хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг. Мөн хоолны шингэх үйл явцыг сайжруулдаг байна. Та хоолондоо бага ч гэсэн цагаан гаа хэрэглэж байвал өвчин тусахаас сэргийлж чадна. 

Цагаан гаа нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг. Цагаан гаа нь элдэв нянгуудын үржлийг сулруулдаг бөгөөд хавдар үүсэхэд нөлөөлдөг мөөгөнцрийн эсрэг сайн үйлчилдэг болох нь батлагджээ.

Байцаа хүний биед тустай

Байцаа хүний биед тустай ногоо юм. Ялангуяа нянгийн эсрэг хэрэглэхэд тохирсон хүнсний бүтээгдэхүүний тоонд ордог. Байцааг түүхийгээр нь хүнсэндээ хэрэглэвэл бие дэх нянг устгахад хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Ханиаднаас сэргийлэхийн тулд байцааг өдөр бүр идэж болох юм. 

​Наргил модны самрын тос 
Наргил модны самрын тос нь хүн төрөлхтөн олон жилийн турш маш олон төрлөөр ашиглаж ирсэн гайхамшигт бүтээгдэхүүн билээ. Энэхүү тос нь исэлдлийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Мөн амны хөндийн эрүүл байдлыг хангах, хоол боловсруулах замын өвчлөлөөс сэргийлэх үйлчилгээтэй. Түүнчлэн хүний биеийн дархлааг сайжруулна.

Алимны цуу

Илүүдэл жингээ хасах, хорт хавдраас сэргийлэх зэрэг олон төрлийн өвчлөлөөс алимны цуу хэрэглэснээр сэргийлж чадна. Алимны цуу нь байгалийн энзимүүдээр баялаг тул амны хөндийн мөөгөнцрийг арилгахад сайн нөлөөтэй. Амны хөндийн мөөгөнцрүүд нь хүнийг ядрааж, ой санамж муутгах, чихэрлэг амтыг мэдрэх мэдрэлгүй болгож, биед таагүй нөлөөг үзүүлж байдаг. Алимны цуу нь бактерийн эсрэг хүчирхэг зэвсэг болдог. Та түүнд дургүй байсан ч өдөрт нэг удаа хоолондоо хэрэглэхийг хичээгээрэй. 

ЧИДУН
Чидун жимсний навч

Хүн төрөлхтөн чидун жимсний навчийг 1800-аад оны эхэн үеэс халуун буулгах зорилгоор хэрэглэж эхэлсэн байдаг. Мөн хумхаа өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг байна. Судлаачдын тогтоосноор чидун жимсний навчинд байдаг эленолик хэмээх бодис нь нянг устгах үйлчилгээтэй ажээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)