Алдарт аварга Д.Баярбаатартай, залуу заан Н.Жаргалбаяртай “Арвайн үндэс”-ийн наадам

Монголын үндэсний бөхийн холбоо “Арвайн үндэс” компанитай хамтран Монгол улсын Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх ёслолын барилдааныг зохион байгууллаа /2019.05.05/.

Нэлээдгүй маргаан дагуулсан “Монгол бөхийн өргөө” үүдээ нээснээс хойш цөөнгүй бөхийн барилдаан зохион байгуулсан. Харин энэ удаа үндэсний үйлдвэрлэгч “Арвайн үндэс” компанийн нэрэмжит барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож, үндэсний бөх сонирхогч, үзэгчдээр “Бөхийн өргөө” хөл тавих зайгүй шахам дүүрэв.

Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн энэ жил нутагт нь очиж золгосон Өвөр Монголын алдарт аварга Д.Баярбаатар энэхүү барилдааныг зорин ирж, үзэж сонирхсон нь онцлох явдал мөн.

Арслан цолны ёслол хүндэтгэлийн барилдааны хойморыг төрийн наадмын түрүү булаалдаж явсан Монгол Улсын арслан У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Х.Мөнхбаатар Э.Оюунболд Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж нар эзэлсэн байлаа. Улсын аварга Н.Батсуурь түрүү түрүүчийн хүндэтгэлийн барилдаанд арслан цолтой оролцож байсан бол энэ жил аварга цолтой барилдлаа. Бэртэл гэмтлийн улмаас удаан хугацаанд дэвжээнд гараагүй Улсын залуу заан Н.Жаргалбаяр барилдсан нь энэ барилдааны бас нэгэн чимэг байв.

Ёслол хүндэтгэлийн барилдааны дунд шөвөгт улсын аварга Н. Батсуурь улсын начин Б.Даваа-Очир, улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Т.Бэгзсүрэн, улсын заан Б.Батмөнх улсын начин Ч. Хөхчирэнгэр, улсын харцага М. Бадарч, улсын начин Б.Амарзаяа нар тунаж үлдсэнээс Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж, Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ.

Олныг баясгасан дайчин барилдаан үзүүлсэн аймгийн арслан Э.Сумъяабатад зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг хүртээж, “Уран гараа дэвээ шаваатай бөх”-өөр аймгийн арслан О.Мөнх-Эрдэнийг тодруулан шагнасан.

“Арвайн үндэс” компани сүүлийн найман жил дараалан Монгол Улсын хүчит арслангуудад ийнхүү хүндлэл үзүүлж, чансаа өндөр бөхчүүд зодоглодог томоохон наадмыг тасралтгүй хариуцан зохион байгууллаа. Баяр наадмын бэлтгэл, сургуулилт эхлэхийн өмнө болдог болоод ч тэрүү цаг хугацааны хувьд бөхчүүдэд нэн таатай үе байдаг. Бөхчүүд ч үндэсний урлаг, спортыг дэмжигч, нийгмийн хариуцлагын олон санаачлагын манлайлагч “Арвайн үндэс”-ийн уламжлалт барилдаанд зодоглох нь хүндэтгэлийн илэрхийлэл болж хэвшжээ.

buh_126

buh_310

buh_253

buh_102

buh_294

_106810080_053777223-1

buh_180

buh_147

buh_159

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)