Үхрийн булууны ясны ид шид

Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой малын яс бол үхрийн яс бөгөөд тэр дундаа идэр залуу насны үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг сонгон авч ядаргааны шөлийг хийдэг байна. Учир нь чөмөг, булуу, тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бэх яс төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмрийг их хэмжээгээр агуулж байдгийг эрдэмтэд хүртэл нотолсон. Энэхүү ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууц өвчнийг анагааж, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна.

ЯСНЫ ШӨЛ БЭЛДЭХ, ХЭРЭГЛЭХ АРГА

*Үхрийн булууны ясыг 4-6цаг зөөлөн гал дээр буцалгана.
*Буцалгах явцад шөл нь дундрахаар шүүсэн ус бага багаар нэмнэ.
*6 цагаас дээш буцлаад ирэхээрээ яс задарч, шөл нь цагаан болдог.

Шөл цагаан болно гэдэг нь ясан дахь кальци болон бусад амин дэмүүд шөлөнд орж уусч байна гэсэн үг. Бэлдсэн шөлөө хөргөөд, жижиг жижгээр хөлдөөнө.

Шөлтэй хоол хийхдээ 500-800 гр усанд 2 ширхэг хөлдөөсөн шөл гэж тооцоод хийнэ.
Ёстой нурууны хөлс гаргасан шөлтэй хоол болдог юм.

Ямар ч төрлийн шөлтэй хоолонд хөлдөөсөн ясны шөлөө хийж болно. Ялангуяа бага насны хүүхдийн яс болоод дархлаа, өсөлтөнд ясны( Монгол бэлчээрийн малын) шөлийг гүйцэх өөр амин дэм нэг ч үгүй билээ. Эр нөхөр болон хүүхдүүддээ энэхүү шимтэй & шидтэй шөлийг тогтмол бэлдэж, хэрэгжүүлж хэвшээрэй.

•Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг каллоген ширхэгтэй ихээхэн холбоотой. Каллоген гэдэг нь үеийг эрүүл байлгадаг хамгийн чухал молекул юм. Булууны ясанд глюкозамин, хондротин, гиалуроны хүчил гэх мэт биед хэрэгтэй олон бодисууд агуулагддаг.
•Ясны шөл нь үс, арьс, хумсыг сайхан болгодог ба эдгээрийн нол бүтэц болох каллогенийг маш олон төрлийн нэмэлт болон гоо сайхны бүтээгдэхүүнээс авч болно. Харин ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, чанартай каллогенийг авах боломжтой.
•Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин гэх уураг ясны шөлөнд агуулагддаг. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба желатин нь хэт нэвчимтгий байдлыг бөглөж, засварлан сэргээдэг. Түүнийг ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд болон шарласан үед хэрэглэвэл маш үр дүнтэй.
•Махны хэрэгцээг бууруулна. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50% хүртэл бууруулдаг. 
•Үе мөчний болон каллоген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхээс илүүтэйгээр ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байх нь тэдгээр бэлдмэлээс хамаагүй үр дүнтэй, шингэцтэй байдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)