“Мандухай” зочид буудлын хашааг хойш татуулж, явган хүний зам гаргуулав

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдрийн байдлаар “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд I ээлжинд 29 байршилд, II ээлжинд 29 буюу нийт 58 байршилд төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж явган хүний зам, талбайг гаргаад байна.

Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Мандухай” зочид буудлын хашааг хойш татуулж, явган хүний зам гаргуулав. Тухайн хэсгийн оршин суугчид болон 24 дүгээр сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд үүнийг “Ёстой л нүдээ олсон ажил боллоо” хэмээн сайшааж байлаа. Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн Т.Төгс-Од “Энэ хавьд амьдардаг иргэн бүрийн хүсэн хүлээж байсан зүйл биеллээ оллоо. Энд төрийн болон хувийн хэвшлийн олон сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл явган хүний зам байхгүйн улмаас хүүхдүүд машинуудтай зэрэгцээд авто замаар явахаас өөр аргагүй байсан. Харин одоо явган хүний замыг чөлөөлж өгснөөр хүүхэд багачууд амар тайван зорчих боломж олдож байгаад их баяртай байна” гэлээ.

“Орц, гарц чөлөөлөх мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авч байна. Мөн газар зохион байгуулагчид хороодоос судалгаа гаргадаг. Энэ жил 80 гаруй байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөсөн. “Мандухай” зочид буудлын ойр орчимд цэцэрлэг, сургууль цөөнгүй байдаг. Бага насны хүүхдүүд ихээр зорчдог зам. Тиймээс дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Мандухай” зочид буудлын удирдлагуудад хүсэлт гаргасны дагуу тухайн байгууллага өөрөө хашаагаа буулгаж, татаж байна” хэмээн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн ярьсан.

Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо буюу 96 дугаар сургууль, 11 дүгээр цэцэрлэг хоёрын дунд газрын зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн, явган хүний зам, талбайг хааж гарааш, хашаа барьсан байсныг өнөөдөр албадан буулгалаа. Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зохион байгуулагч Ц.Отгонбямба “Хашаа, хайс” арга хэмжээний хүрээнд манай дүүрэг 36 байршилд судалгаа гаргаж чөлөөлөхөөр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 16 байршилын газрыг чөлөөлж явган хүний зорчих хэсгийн газруудыг чөлөөлөөд байна. Энэ байршлын хувьд тухайн аж ахуйн нэгж байгууллага нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурван метр хэтрүүлэн явган хүний зам хааж хашаа, гарааш барьсан байгаа. Бид гурван удаа мэдэгдэл өгсөн боловч арга хэмжээ аваагүй. Тиймээс өнөөдөр албадан буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллагаар төлүүлнэ” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (64.119.26.203)

    2019-05-10

    МАШ ЗӨВ АЖИЛ ХИЙСЭН БАЙНА. ЗӨВ АЖЛЫН ЭХЛЭЛИЙГ ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ. ЯВАХ ГАЗАРГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД. нИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • лхам........... (103.57.95.158)

    2019-05-10

    байшин,гэр хорооллын иргэдтэй нэг,нэг уулзалт хийвэл ямар вэ? хотын даргаа???

  • (103.57.95.158)

    2019-05-10

    зөв ажил байна.хүүхэд,хөгшдөд явган зам,гарц,орчны тохижилт маш чухал байдаг.худ-н хоёр зам дээгүүрхи өндөр гарцын лифт өвөл,зунгүй цоожтой удлаа.үйлчилгээ нэг цэгт төвлөрч,цахимжиж байна.хороодын дарга,ажилтан нар хорооны дэвсгэртээ хяналт тавих,иргэдтэйгээ танилцах,уулзалт-ярилцлага хийх өргөн боломж их байна. хорооныхон сонгуулийн үеэр нэр дэвшигчиддээ үйлчилдэг шигээ ажилладаг бол сайхансан.хороодын орон тоог цомхотгох бус хийлгэх ажил их байна.дүүрэг,хороод сайн ажиллабал хот сайхан болно доо.амарсайхан даргаа???

  • Eruu (160.13.218.125)

    2019-05-10

    Yavgan hunii zam deer dur meden yum barisan Zochid buudaliin ezend eruugiin hereg uusgeechee.