Есөн давхраас унах гэж байсан зургаан настай охиныг аварчээ

Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Гэтэл бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожлон үлдээснээс болж дахин нэг хүүхдийн амь нас эрсдэх аюултай нөхцөл байдалд хүрчээ.

Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 9-ний өдөр 20:20 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, угсармал есөн давхар байрны есдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байсныг оршин суугчид харсан байна. Улмаар оршин суугчид Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага өгснөөр алба хаагчид шуурхай ажиллаж цонхны тавцан дээрх зургаан настай охиныг эсэн мэнд буулгаж чаджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)