Тусгай хэрэгцээт боловсролын салбарт Унгар улстай хамтран ажиллана

Нийслэлийн 55 дугаар тусгай сургуулийн захирал Монгол Улсын Гавьяат Багш Ч.Ганбилэг өөрийн сургуулийн багш нарын хамт Унгар улсын Будапешт хотод ажиллаж байна. Тэд Унгар улсын " Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сан", ЭЛТЭ Их сургуулийн салбар сургууль болох "Тусгай хэрэгцээт боловсролын факультет", аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн сургууль", хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль дээр очиж танилцан, уулзалт хийж, багш мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцон, Унгар улсын төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй дэмжлэг, тусламж, үйлчилгээ, хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багшлах боловсон хүчний бэлтгэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцлаа. Унгар улс нь социализмын үеэс тусгай боловсролын багшлах боловсон хүчинг чанарын өндөр түвшинд бэлтгэдэг байсан.

Унгар, Монгол хоёр улс тусгай хэрэгцээт боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй 30000 орчим хүүхдийн хөгжил дэвшил, тэднийг сурган хүмүүжүүлж, хөгжүүлж буй 300 орчим багш сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжил, мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх боломж гарах бөгөөд энэхүү туршлага судлах, харилцан холбоо тогтоох ажлыг зохион байгуулахад Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын сайдын яамны хамт олон ихээхэн санаачлага гарган, өндөр зохион байгуулалттай ажилласан бөгөөд цаашид Монголын багш бэлтгэдэг их дээд сургууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд Унгар улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Элчин сайд З.Батбаяр багш нарыг хүлээн авч уулзах үеэрээ Монгол улсад ажиллаж буй 300 хүрэхгүй шахам тусгай боловсролын багш нарыг Унгар улсад богино хугацаагаар туршлага судлуулах нөхцөл, нөөц бололцоог судлахаа илэрхийллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)