Томуугийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрэх аюултайг анхааруулж байна гэв

Томуугийн зөвлөлдөх уулзалт болж байна. Зөвлөлдөх уулзалтын талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "ДЭМБ-гийн Номхон далайн баруун бүсийн зөвлөх ирж Монголын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг томуу, томуу төст өвчин гэж дүгнэж байна. Энд зөвхөн эрүүл мэндийн салбарын бус мэргэжлийн хяналт, боловсролын салбарынхан оролцож байнан Томуу дэгдсэн үед бус урьдчилж бэлтгэлээ хангах ёстой.

Томуугийн дэгдэлтийн үед 977 оронд 1700 хүүхэд хэвтэж байлаа. Тэр үед бусад эмнэлгээс ор гаргаж, арга хэмжээ авч байлаа.

ДЭМБ-ийн зөвлөхийн танилцуулгаас "Томуу томуу төст өвчин жил бүр дэгдэх нь тодорхой байгаа. Цар тахлын хэмжээнд очих нь тодорхой байгаа. Тэр дундаа амьтны гаралтай томуугийн вирус үүсэх магадлал өндөр учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Ус, цахилгааны салбарт ажилладаг хүмүүс томуугийн цар тахалд өртвөл асуудал үүснэ" гэж цоо шинэ зөвлөмжийг өгч, анхааруулж байна. Томуугийн дэгдэлтийг дан ганц ЭМЯ хариуцах бус бүх салбарынхан бэлэн байх ёстой. Сүүлийн хоёр удаагийн томуугийн дэгдэлтийн үед салбар хоорондын уялдаа хангалтгүй байсан. Эрүүл мэндийн салбарын хийж байгаа тандалт, дүгнэлт дээр үндэслэн сургуулийн амралтыг шийдэх нь илүү үр дүнтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.55.191.194)

    2019-05-15

    нүүрний хөдөлгөөн хувиралгүй сонин ярьдаг авгай,эмнэлгийн 1 ч үг хэллэг мэдэхгүй байж эрүүл мэндийн талаар юу яридаг юм бол оо.

  • зан (202.179.25.113)

    2019-05-15

    ЭНЭ ЁСТОЙ ЛАЙТАЙ ТЭНЭГ