Египетийн Дотоод хэргийн сайд асанг цагаатгав

Египетийн шүүхээс тус улсын Дотоод хэргийн сайд асан Хабиб Ал-Адлигийн авлигын хэргийг цагаатгав.

Адли нь өмнөх ерөнхийлөгч Хосни Мубаракт хүчин зүтгэж байсан ба 2017 оны 04 дүгээр сард нийтэд зориулагдах ёстой байсан сангийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэж долоон жилийн хорих ял оноосон юм.

Харин өнгөрсөн оны нэг дүгээр сард Египетийн Дээд шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянах тухай шийдвэрийг гаргасан байна.

Адлиг дээрхи авлигын хэргээс гадна Мубаракийн зургаан туслахын хамтаар 2011 онд жагсагчдын амийг хөнөөсөн гэх хэргээс ч мөн цагаатгажээ. Түүний хувьд эрх мэдлээ урвуулан ашиглаж, цагдаагийн алба хаагчдыг өөрт хүчээр ажиллуулсан хэмээн ял оноож, гурван жилийг биеэр эдлээд байсан юм.

Эх сурвалж: www.xinhuanet.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)