Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” дууны клип мэндэллээ

“Учралын намар”, “Миний нандин” зэрэг уран бүтээлээрээ нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх, дуу хоолой болон хөдөлмөрлөж буй дуучин бол Г.Дэлгэрцогт юм.

Түүний “Миний нандин” дуу фм, радиогийн хит парадад олон удаа түрүүлж, гар утасны дуудлагын хонхны /CRBT/ үйлчилгээг гурван улирал дараалан өнгөлж, рекорд тогтоосон байна.

Тэрбээр бие даасан анхны цомгоо “Үлэмжийн гоо” нэртэйгээрээ гаргаж, бүх дуугаа клипжүүлэн хүргэнэ гэсэн амлалтандаа хүрэхээр ажиллаж байна.

Иймд уншигч танаа түүний “Үлэмжийн гоо” дууны шинэхэн клипийг хүргэе.

 

Үлэмж тансаг аялгууг, үнэнч ариухан хайрыг, үүрд дурсагдах амьдралыг, үлэмжийн гоо бүхнийг дуулсан дуучин залуугийн энэхүү дууны шүлгийг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир, аялгууг “Аянга” студийн захирал, хөгжмийн зохиолч Э.Эрболд бичжээ.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)