“Эрдэнэс Монгол” ХХК Австралийн “Жейд Метан” компанитай түншилнэ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Австралийн “Жейд Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жөү Буркийг хүлээн авч уулзаж, талуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Гүйцэтгэх захирал П.Ганхүү хийн салбарыг хөгжүүлэх нь дэлхийн дулаарал, түүний дотор манай улсын хот суурин газрын тулгамдсан асуудал болох агаарын бохирдолыг бууруулах онцгой ач холбогдолтой гэдгийг онцлов.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өнгөрсөн онд “Эрдэнэс Метан” компанийн Нүүрсний давхаргын метан хийн төслийн эрэл хайгуул, техник эдийн засгийн үндэслэл хийх санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчтай түншлэх замаар олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох замаар олох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу “Эрдэнэс Метан” компани нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Австралийн “Жейд Метан” компани шалгарсан бөгөөд талууд тавдугаар сарын 16-ны өдөр “Метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ”-нд гарын үсэг зурах юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)