Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт  “130/80-Нотолгоонд суурилсан цусны даралт ихсэлтийн менежмент” эрдэм шинжилгээний хурал Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт болно. 

- Улсын гуравдугаар төв эмнэлэгт Ангиографийн оношилгоо эмчилгээний шинэ аппаратыг ашиглалтад хүлээн авна. 

10.00 цагт Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг дахь салбар салбар зөвлөлтэй видео хурал хийнэ.

11.00 цагт Төрийн ордны “В” танхимд Ерөнхий сайдын зөвлөх нар "Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг эрчүүд нэгдэж байна" сэдвээр мэдээлнэ. 

-Ардчилсан намын үзэл баримтлалыг олон нийтэд сурталчилах III аяны нээлт “Blue Sky” зочид буудалд болно.

- “Монгол ньюс” мэдээллийн төвд АН-ын гишүүн Н.Тэгшбаяр УИХ-ын зарим гишүүдийг эгүүлэн татах үндэслэлийн талаараа мэдээлнэ.

12.00 цагт Монголын Үндэсний музейд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейн үзмэрүүдэд тулгуурлан Монголын түүхийн хичээл заана. 

12.00 цагт ХХААХҮЯ-наас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж буй “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааны талаар мэдээлнэ.

13.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгуулна.

- Үндэсний номын санд “Шинэ толь II” улсын уралдааны шагнал гардуулах ёслол, яруу найрагчдын уулзалт болно. 

14.00 цагт Төрийн ордонд  “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн” болно. 

“Blue Sky” зочид буудалд "JOB EXPO-2019" ажлын байрны үзэсгэлэн яармагийн нээлт болно. 

-Монголын театрын музейд “Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл:Алтайн ятга” үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт Хангарьд ордонд "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)