Дээрмийн хэрэг үйлддэг байсан бүлэг этгээдийг баривчиллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид Нийслэл хотын нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сараас хойш бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамжруу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмддэг 1 бүлэг 3 этгээдүүдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь дайчлан баривчиллаа.

Бүлэг этгээд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн 3 удаагийн ял шийтгэл эдлэж байгаад 2019 оны 2 дугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц,  Т, 19 настай Т, нар нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр ажил арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа хэдий ч бага насны хүүхдийг дээрэмдэх гэмт хэрэг гарсаар байна.

Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)