Сэрэмжлүүлэг

Галт тэрэг автомашинтай мөргөлдөж хүний амь нас хохирсон ноцтой осол гарчээ. Өчигдөр буюу 5-р сарын 16-ний 21:36 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд Вагон машин мөргөлдсөн байна гэсэн мэдээллийг авч Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад:

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352-р км-н 9-р зуутын гармаар суудлын 263-р галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдөж суудлын авто машинд байсан 2 иргэн газар дээрээ нас барсан хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд Жолооч та төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөг өөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)