МҮИС "Улаанбаатар марафон 2019"-д 1000 оюутнаа нэгдүүлжээ

“МҮИС брэндээр оюунаа гоёцгооё” уриатай МҮИС энэ Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2019”-ыг хамтран зохион байгуулж байна.  МҮИС нь 250 гаруй мэргэжлээр 15000 гаруй оюутанг 11 салбар сургуульдаа сургаж мэрэгжилтэн бэлтгэж байна. МҮИС нь Монгол улсын боловсролын салбарт 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн Монголын хамгийн том их сургууль юм. Сургуулийн удирдлагууд гадаад хамтын харилцааг чухалчилж дэлхийн 26 орны 50 гаруй их сургуультай гадаад хамтын ажиллагаатай ажилладаг ажээ. 

МҮИС 2018 онд 20 жилийн ойн хүрээндээ 15 давхар олон улсын жишигт нийцсэн сургалтын орчинг бүрдүүлсэн дэргэдээ эмнэлэгтэй “MNU TOWER” сургуулийг бүтээн байгуулсан билээ.  

Энэхүү бүтээн байгуулалтын 1-6 давхар нь бүхэлдээ Монголдоо анхдагч ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН 200 ОРТОЙ ЭМНЭЛЭГ болох гэнэ. Мөн дээрээ 4 нисдэг тэрэг буух талбайтай учир яаралтай тусламжийг цаг алдалгүй авах тал дээр маш сайн анхаарсан гэдгээ сургуулийн удирдлагууд онцолж байлаа. “MUIS TOWER”-ын 7 давхар бүхэлдээ ИННОВАЦИ технологийн төв болж, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих таатай орчинг бүрдүүлж байгаа гэнэ. Мөн Монголдоо анхдагч 24 цагийн НОМЫН САН-г бүтээжээ. Энэ номын санд бүх сургуулийн оюутнууд амрангаа ном уншиж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.

Сургуулийн удирдлагуудын гол зорилго нь эх орондоо Дэлхийн шилдэг сургуулийн орчинг бүрдүүлж, оюутнуудаа тав тухтай орчинд чанартай боловсрол эзэмших боломжоор хангаж,  ирээдүйн шилдэг удирдагчдыг бэлтгэх юмаа. Тэд хөдөө орон нутгаас ирж суралцдаг оюутнуудынхаа амьдрах орчинд онцгой анхаарч ОЮУТНЫ ОРОН СУУЦ-ыг барьжээ. Энэхүү орон сууц нь оюутны дотуур байрнаас илүү тухтай, орчин үеийн залуу гэр бүлд зориулсан орон сууцны загвараар бүтээгдсэн учир оюутан залуус чөлөөт цагаараа бие бялдраа хөгжүүлэх боломжийг хангасан төвүүд болоод кофе шоф зэргийг шийдэж өгсөн учир оюутан залуус болоод эцэг эхчүүдэд маш их таалагддаг байна.

 20 жилийн хугацаанд хурдтайгаар хөгжиж, дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтыг хийж байгаа  хамт олон энэ 2019 онд Олон улсын тэргүүлэх зэргийн их сургууль шалгаруулах төсөлд Азийн Вьетнам, Камбож, Тайланд зэрэг 5 улсын их сургуультай амжилттай өрсөлдөж, 20 жилийн дотор бүтээн байгуулсан амжилтаараа дэлхийн шилдэг сургуулиудын жишигт нийцэж, шилдгээр шалгарч Монголдоо анхдагч ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ болжээ.

МҮИС нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 6-дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа  “Улаанбаатар Марафон-2019” олон улсын гүйлтийг хамтран зохион байгуулж байна.  Хамтран ажиллах хүрээндээ МҮИС-ийн хичээлийн 2-р байрны “Оюутан кино театр”-т МАРАФОНЫ ШҮҮГЧДИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТ, СЕМИНАР –ийг зохион байгуулсан байна.

Мөн “Улаанбаатар Марафон-2019” ОУ-ын гүйлтэд 1000 оюутнаа нэгдүүлж хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. 300 оюутан зохион байгуулах комисст ажиллаж, 700 оюутан гүйлтэд нэгдэж авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвчээрээрээ өрсөлдөх гэнэ.

Сургуулийн удирдлагууд оюутан залуус, багш ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч,  олон улсын чанартай тэмцээн уралдаанд идэвхтэй хамруулж, дэмжин ажилладаг учир “Улаанбаатар Марафон-2019”  ОУ-ын гүйлтэд нэгдсэн 700 оюутнаа амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Нийслэлийн БТСХорооноос нийслэлийн иргэдийг идэвхтэй хамтруулах хүрээнд 9 дүүрэгт 9 цомыг аялуулдаг уламжлалтай. Өнгөрсөн мягмар гарагт БГД-ийн 99 дэх цомыг БГД-ийн БТСХорооны дарга Б.Дамба МҮИС-д хүндэтгэлтэйгээр гардуулж өгчээ. Энэ үеэрээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, зохион байгуулах гол ажлыг гүйцэтгэж байгаа МҮИС-ийн хамт олонд халуун баяр хүргэж, “Улаанбаатар марафон 2019”- д амжилттай оролцохыг ерөөлөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)