МАН-ын бүлэг Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт үндэслэлгүй хариуцлага тооцсон гэж үзжээ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо уржигдар /2019.05.16/ орой хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан гэж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн турш улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулж өчигдөр орой МАН-ын бүлэг хуралдаж Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт намаас үндэслэлгүй хариуцлага тооцсон гэж үзжээ. 

Гишүүдэд ийн хариуцлага тооцох болсон шалтгааныг дахин сануулахад,

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийн удирдлагад явуулсан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.158)

    2019-05-20

    Эргэж буцсан шийдвэртэй МАН-ын гишүүд гэж,,, юу ч гэх вэ дээ....