Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Олон улсын шинэ эрчим хүчний чуулган “Корпорэйт конвеншн центр”-т болно. Энэхүү чуулган нь Парисын хэлэлцээрээр мэдэгдсэн Монгол Улсын зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газраас хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад авч буй арга хэмжээнүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой.

09.00 цагт “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” үндэсний чуулган "Holiday Inn" зочид буудалд болно.

09.30 цагт "Хотын хөгжил ба иргэний оролцоо" сэдэвт Ардчиллын V чуулганыг "Корпорейт Хотел энд Конвэйшн” төвд Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монгол дахь Конрад-Аденауэр сангаас зохион байгуулна.

11.00 цагт  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн байранд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт, тариаланчдад техник тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно.

11.00 цагт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өрөөндөө мэдээлэл хийнэ.

11.40 цагт Монгол Улсын Ардын Уран Зохиолч, "Болор цом" наадмын эзэн, яруу найрагч Тангадын Галсангийн гэрийн номын сангийн нээлт "Модны 2"-ын "Руссkая Гимназия" сургуулийн хоёрдугаар давхарт болно.

12.00 цагт Хан-Уул дүүргээс “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” өдөрлөгийг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн гадна талбайд зохион байгуулна.

12.00 цагт Антибиотикийн зохистой хэрэглээний талаар иргэдэд зориулсан мэдээлэл өгөх арга хэмжээ Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн дөрөвдүгээр давхрын хурлын зааланд болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)