Төмөр замын сэдэвтэй гэрэл зургийн уралдаан зарлажээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулан гэрэл зургийн уралдаан зарлажээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо,Төмөр замын уран бүтээлийн өвийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү уралдаан Улаанбаатар төмөр замын ололт амжилт, төмөр замчны хөдөлмөр зүтгэл, нэр төр, алдар гавьяаг сурталчлан мөнхжүүлэх зорилготой ажээ. Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч бүх хүн оролцох боломжтой юм байна.

Уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид гэсэн хоёр ангиллаар шалгаруулах аж. Тавдугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд бүтээлийг хүлээн авах бөгөөд оролцогч нь  бүтээлдээ нэр өгч, хэзээ, хаана  уг зургийг авсан зэрэг тайлбартай, өөрийн овог нэр, хаяг, утсыг тодорхой бичиж хавсаргах шаардлагатай аж. Уралдаанд гар утасны камераар авсан гэрэл зургийг хүлээж авахгүй юм. Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ гэдгээ зохион байгуулагчид онцоллоо. Уралдааны шагналын сан 9 сая төгрөг юм. 

1. Мэргэжлийн гэрэл зурагчдын ангилал:

а. Нэгдүгээр байр нэг -3 сая төгрөг

б. Хоёрдугаар байр нэг -2 сая төгрөг

в. Гуравдугаар байр нэг -1 сая төгрөг

2. Сонирхогчийн ангилал:

а. Нэгдүгээр байр нэг -1 сая 500 мянган төгрөг

б. Хоёрдугаар байр нэг -1 сая төгрөг

в. Гуравдугаар байр нэг -500 мянган төгрөг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)