Сүрьеэгээр өвчилсөн сурагчдын асуудлаар ЭМЯ-ны гадна эцэг, эхчүүд жагсаж байна

ЭМЯ-ны гадна талбайд эцэг, эхчүүд сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчдын асуудлаар хариуцлага нэхэн жагсаж байна. Өнгөрөгч долоо хоногт хэд хэдэн сургуулийн сурагчдаас сүрьеэгийн халдвар илэрсэн ноцтой асуудал үүсээд байгаа билээ.

Тухайлбал, нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 хүүхдээс сүрьеэ өвчний халдвар илэрсэн юм. Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр эцэг эхчүүд ЭМЯ-ны гадна талбайд хариуцлага алдсан албан тушаалтнуудаас хариуцлага нэхэн, албан тушаалаасаа огцрохыг шаардан жагсаж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)