“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь арьс ширний арилжаа зохион байгуулна

"Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломжийг бүрдүүлж, стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалахаар болсон.

 Уг ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэн, “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан биржийн арилжааг зохион байгуулж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)