Европтой танилцах боломж

Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд 5-р сарын 26-ны Ням гарагт Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг - #EUdayMongolia" ийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас анх удаа зохион байгуулна.

Өдөрлөг 10.00-18.00 цагт болох бөгөөд тус өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм байна. Мөн Европын холбооны санхүүжилттээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

Энэ талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа өгсөн ярилцлагадаа, “Өдөрлөгт ирсэн иргэд Европын Холбооны татвар төлөгчдийн мөнгийг яагаад Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдэд зарцуулж байгаа талаар илүү сайн ойлголт авах боломжтой юм. Бид энэхүү өдөрлөгөөр европ болон монгол хүмүүсийн харилцааг илүү ойртуулна гэж найдаж байна” хэмээсэн юм.

“Европын нээлттэй өдөрлөг"-ийн товч хөтөлбөр:

10:00                Өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлнэ.

11:00                Албан ёсны нээлт

12:00                ЕХ гишүүн орнуудын элчин сайд, төлөөлөгчид өдөрлөгтэй танилцаж, ЕХ-ны Монгол дахь төлөөлөгчид хэвлэл мэдээлэлтэй уулзана.

13:00                Урлагийн тоглолт хөтөлбөрүүд эхэлнэ

13:10                Хувцас загварын үзүүлбэр

13:50 – 17:00    Урлагийн тоглолт үргэлжилнэ

18:00                Үйл ажиллагаа өндөрлөнө.  

Та “Европын нээлттэй өдөрлөг #EUdayMongolia"-ийн үеэр ярилцлага авах, сурвалжилгаа хийх хүсэлтэй бол бидэнд урьдчилан мэдэгдэж, ярилцлагын цаг болон бусад нэмэлт мэдээлэл урьдчилан авах боломжтой.

Холбоо барих: М. Ганчимэг Ganchimeg.MIJIDDORJ@eeas.europa.eu

Хэрэв та Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хүмүүстэй холбогдох боломжтой.

Харилцагч хариуцсан менежер Б. Уянга 8800-9013 uyanga.b@vmlyr.com 

Арт директор Т. Энхдулам 8822-4433 enkhdulam.t@vmlyr.com

“Уай энд Ар Монголиа” ХХК нь Европын Холбоо болон Монгол улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах агентлагаар сонгогдон 2018 оны 12-р сараас эхлэн ажиллаж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)