Их хэмжээний үхсэн байж болзошгүй малын мах хадгалж байсныг илрүүллээ

Өчигдөр буюу 2019 оны 05 сарын 23-ны өдөр СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах ТМ Эко хүнс ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй 20 гаран тонн үхрийн мах байсныг илрүүллээ. Иймд тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өглөө. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.184.159)

    2019-05-24

    Ene ulsad ezen bna uu hujaa nariig hurdan huuj gargaad eksportoo zogsoo