Хүүхдийг багаас нь зөв хооллож сургах

Хэтрүүлэн иддэг гэр бүлийн хүүхэд их идэх дадалтай байдаг. Учир нь тэдний эцэг эх тарган хүүхэд эрүүл байдаг гэсэн буруу ойлголттой байдагтай холбоотой. 

Их идэх дадалтай болсноор илүүдэл  жинтэй /тарган/ болж, хүүхэд насандаа бие бялдрын болон сэтгэл зүйн хямралтай болж, энэ нь насан туршид үлдэж магадгүй.  Ийм хүүхдүүдэд зөв хооллох, олон төрлийн хоол идэх дадлыг сургах  хэрэгтэй. Мөхөөлдөс, шоколад, чихэр, пастил, бялуу гэх мэт илчлэг, өөх тос ихтэй хүнс, хоол, хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

Зөв хооллох дадалтай болох

Хүүхдийн хооллолт, хооллох дадал амьдралын нилээд эрт үед бүрэлддэг. Хүүхэд амьдралын явцад олон төрлийн хоол идэж сурдаг. Хүүхэд хоолны температур, бүтэц, чанар, амт, өнгө, нэг удаад идэх хэмжээ, түүнд  хандах хандлага, орчин тойрны уур амьсгалд мэдрэмтгий байдаг. Зөв хооллох дадалтай болоход хүүхдийн хоол идэх орчин, нөхцөл чухал юм. Эцэг, эхчүүд олон төрлийн хоол идэж сурахад нь  тэднийг урамшуулан дэмжиж, дараахь зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд:

  • Хүүхдийн хоолонд цөцгийн тос, эсвэл өөх тос багатай чанасан, энгийн, хурц биш хоол хэрэглэх

  • В – ийн төрлийн аминдэм, уураг, кальци шаардлагатай тул өдөр бүр нэг аяга сүү, тараг эсвэл аарц өгөх

  • Аминдэм (ялангуяа А, С, Д аминдэм), эрдэс бодис (төмөр, иод)-оор баялаг болон тэдгээрээр баяжуулсан хүнс, хоол хэрэглэх

  • Өглөөний хоол чанартай байх хэрэгтэй. Өглөөний хоолон дээр өдөрт хэрэглэх зөвлөмж хэмжээний 1/3-ээс 1/4 -г нь идэх ёстой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)