Ёс юм шиг дөрвөн жил сурчихаад ёр юм шиг ажилгүйчүүдын эгнээнд…

“Боловсрол” гэдэг үг хэн хүний хамгийн сайн танил үг. Бас энэ үгээр гангарч, эсрэгээрээ мялуулж ч болдог шидтэй үг. Тэр ч бүү хэл өнөөгийн нийгмийн дээд доод давхаргын ялгааг илтгэх хамгийн их хэрэглээ болсон нөлөө бүхий үг гэхэд хилсдэхгүй. Учир юу гэвэл хүн бүхэн “Боловсролгүй бол амьдрахад бэрх” гэдгийг мэддэг ч хэрхэн олж авахаа мэддэггүй.

Манай улсын хувьд боловсролын их аянд 1924 оноос хойш хаант засаглалаас бүгд найрамдах засаглал руу шилжиж орсон үеэс өдийг хүртэл 100 орчим жил нийтээрээ боловсрох гээд туучиж яваа. Энэ үеэс монгол хүн бүр эрдэм ном сурч, эрдмийн оргилд хүрч тогтмол цалин тогтуун амьдрал руу тэмүүлэх болсон юм. Гэтэл хуучин хүүгээс шинэ хүү болж боловсорсон монголчуудад өнөө цагт боловсрол гэдэг нь цаасан дээр сийлсэн дүнгийн жагсаалтаас хэтрэхээ больсон нь асуудлын гол учир байгаа юм.

Асуудал гэж юуг онцлоод байгааг зарим нэг нь гайхаж магадгүй. Эл салбарынхан бүүр бухимдахыг ч үгүйсгэхгүй юм. Бухимдмаар ч урт цаг хугацааг монголын боловсролын салбар тэр дундаа дээд боловсрол олгох сургуулийн он жилүүд дэндүү хайранаар цаг хугацаа, санхүүг дэмий үрж байгааг энд дурдах болно. 

Монгол залуусын оюуны чадвар дэлхийн бусад орнуудын үе тэнгийхнээс дутахгүй ч гэсэн төгссөн сургууль, мэргэжлийн диплом нь яагаад олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна вэ .

Амтай болгон цуурч өнөөгийн боловсролын систем чанартай боловсрол олгохоос илүүтэй хүний нүдэнд дээд боловсрол эзэмшсэн байх ёстой гэсэн шалгуурыг л гүйцээж буйгаас өөр шидгүй нь нууц биш. Жил бүр 150-170 мянган гаруй оюутан залуус дээд боловсрол эзэмшиж төгсдөгөөс 50 хувь нь ажилд орж, үүнээс 25 хувь нь мэргэжлээрээ ажилладаг гэх судалгаа байна. Тэгэхээр дөрвөн жил сурч мэргэшиж төгссөн үлдсэн 50 хувийн төгсөгчид хаачдаг вэ. Тэд яагаад дээд боловсролд бэлтгэгдчихээд ажилгүй үлддэг вэ. Энэ бүхний хариулт сургалтын чанарыг эрхэмлэдэггүй, боловсролын системдээ шинэчлэлт хийдэггүй, хийе ч гэж боддоггүй манай боловсролын салбарын өнөөгийн эмгэнэл.

Улс орных нь ирээдүй ажиллах хүч болсон залуусын 75 хувь нь сонгосон мэргэжлээрээ ажиллаж чадахгүй, ажилгүйчүүдийн эгнээг тэлэх, сайндаа л дипломтой үйлчилгээний ажилтан хийх зэрэг албанд тэд бууж байгаа нь бодит үнэн. 

Хатуухан хэлэхэд ёс юм шиг дөрвөн жил сурчихаад ёр юм шиг ажилгүйчүүдын эгнээнд элсэх ямар хэрэг байна гэж халаглах юм. Үүний учир шалтгааныг олохгүйгээр “боловсрол”-ийн өөрчлөлт, шинэчлэл жинхэнэ утгаараа хийгдэнэ гэхэд хэцүү болох нь сүүлийн 20-иод жилийн байдлаас тодорхой харагдана.

Эх орондоо дөрвөн жил сураад мэргэжлээрээ бахархах дурлах ямарч боломжгүй, ажилд ороё гэхээр төгссөн сургуулийг голно, ажлын туршлагагүй гэж голно ийм байхад шинээр сургууль төгсөх залуучууд яаж эх орондоо хүчин зүтгэх билээ. Улс орон хэрхэн хөгжих билээ. Аргаа барахдаа хөлсийг нь илүү үнэлэх боломжтойгоор нь харь орон руу ажилд явах гэж тэмцэж, тэнцээгүй хэд нь нийгмийн доод давхрага руу шилждэг нь гашилсан тогтолцоотой манай улсын боловсролын алдаа юм. 

Дээд боловсрол гэдэг бол хүний амьдралын насан туршийн хоолоо олж идэх амьдралын жор байтал чанаргүй сургуулийн хөтөлбөр буруу сонголтоос болж цаг хугацаа, санхүүгээ барах нь соёлжсон орчин үеийн нийгэмд шившиг болж байна. Гаднаас туршлагатай улс орнуудын сургалтын хөтөлбөрийг гуйж, гуядаж хэрэгжүүлэх гэж үзсэн ч тусыг эс олов. Цаасан дээр үлдсэн бичгээс илүү цаашдын ирээдүйнхээ төлөө хэрэгжүүлсэн бол энд ингэж халаглаж бичих хэрэг юун. 

Манай улсын дээд боловсрол бол гадаад сургуулийн боловсролын түвшний дэргэд анхан шатны мэргэжлийн мэдлэг, анхан шатны хэлний мэдлэг олгож байгаа. Үүнийг хүн бүр мэддэг, гэхдээ бүүр эвлэрчихсэн. Тийм атал төлбөр нь үргэлж нэмэгдэнэ, түүгээр барахгүй тэрийг нь төлөөд сурах олон мундахгүй. Ер нь мөнгөний нүд болсон салбар.

Ямарсайндаа л их сургуульд заавал элсч, ороод диплом л авч байвал болно гэсэн мянга мянган залуус жил бүрийн өдийд хэдэн зуугаараа төгсч байна. Манай боловсролын систем ийм л хатуу ийм л өрөвдмөөр нийгэмд бид хүүхдүүдээ өсгөж байна. Хэдэн жилийн дараа таны ч хүүхэд магадгүй ийм сонголтын өмнө ирж болох юм. Тэр үед ч манай боловсролын салбар энэ хэвээрээ байхыг үгүйсгэхгүй тул насан туршийн мэдлэг олгох, амьдралаа босгох тулгуур болох мэргэжлээ зөв сонгох, сургуулиа хэрхэн сонгох нь хамгийн чухал зорилго болоод байна.

Өнөө үед хүүхэд залуус бүгд л өөрийн мэдлэг боловсролдоо анхаарч гадны өндөр хөгжилтэй оруудын их дээд сургуулиудад суралцаж чанартай боловсрол эзэмшихийг хүсдэг болсон. Нэг үеэ бодвол энэ боломж тоолдог хэдийг нь төлчихвөл торох юмгүй суралцаж болдог нь сайшалтай.

Харин үүний тулд хувь хүний овсгоо самбаанаас эхлээд хөрөнгө мөнгө гээд маш их зүйлс шаардлагатайг бид бүгд сайн мэднэ. Тэгвэл бид гадны их дээд сургуулиудын сургалтын чанар, стандарттай дүйцэхүйц боловсролыг дотооддоо эзэмших боломжгүй гэж үү. Саяхныг хүртэл энэ боломжгүй мэт байсан бол өнөөдөр олон улсын боловсролын зэргийг гадаадад сурах шаардлагагүйгээр монголдоо энэхүү боломжийг эдлэх таатай нөхцөл бүрдсэн байна.

Тодруулбал, эх орондоо суралцаад олон улсын бакалаврын зэрэг эзэмших боломжтой “Энэтхэгийн их сургууль” дэлхийн боловсролыг монгол залууст олгохоор үүдээ нээжээ. Мэдээлэл технологийн эрин зуунд орчин үеийн техник технологиор мэргэшсэн мэргэжилтэн болохын тулд заавал гадаадад өндөр төлбөрөөр сурах биш эх орондоо суралцаад энэхүү чадварыг эзэмших боломж бүрдээд байна.

Манай сургууль маркетинг менежемент, график дизайн, програм хангамж мэргэжлүүдээр элсэлт авч байна. Энэтхэгийн хичээлийн хөтөлбөрөөр мэргэжлийн англи хэлтэй, төгсөөд ажлын байртай, олон улсын бакалаврын зэрэгтэй, энэтхэгт 4 дэхь жилдээ суралцах, ажиллах боломжтой их сургуульд шинэ элсэгч та бүхнийг урьж байна. Энэтхэгийн Их Сургууль нь анх 2007 онд Амжилт.ком хэмээх мэдээллийн сайт байхаас үйл ажиллагаагаа эхлүүлж Мэдээлэл Технологийн Амжилт Академи, Монголын анхны 3D хүүхэлдэйн кино болох МОРА болон Монголын анхны Боловсролын платформ Amjilt, анхны кибер сургууль Амжилт сургууль зэрэг мэдээлэл технологийн олон үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байгаа практикт суурилсан хамт олон юм.

Өөрөөр хэлбэл бид бүхэн өөрсдийн 10 гаруй жилийн Мэдээлэл технологийн дадлага туршилгаа хуваалцахад бэлэн болоод байна.

Элсэлттэй холбоотой мэдээллийг +976 8025-6060 дугаараас лавлаарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)