Айлын хашаа авто замын хооронд хашигдсан хондон ангирыг дэгдээхэйн хамт нүүлгэн шилжүүллээ

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Байгаль орчны газрын 318003 тоот утсанд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салаанд айлын хашаа авто замын хооронд хашигдсан хондон ангир шувуу 10 дэгдээхэйн хамт байна гэсэн иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас газар дээр нь очиж зориулалтын дагуу барин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усны шувууд ихээр цуглардаг үүсмэл нуур орчимд нүүлгэн шилжүүллээ.

Уг шувуу нь Монгол орны хэмжээнд түгээмэл тархсан, хосоор амьдардаг, нүүдлийн шувуу юм. Хондон ангир нь 58-70 см урт, далавчаа дэлгэхэд 110-135 см, их бие нь улбар шар ба толгой нь цайвардуу зүстэй, жижиг шавжаар хооллодог. Хавар гол мөрөн, нуурын ойр орчмын хадархаг ууланд 10 орчим өндөг гаргадаг, сүүлийн жилүүдэд нийслэл орчимд өвөлжих тохиолдол ч ажиглагдаж байгаа билээ.

Мэдээлэл өгсөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Б.Золхүүд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд мэдэгдэж байхыг уриалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)