ЖДҮХСангаас шууд олгох зээлийн хэмжээ 20.0-300.0 сая төгрөг хүртэл байна

ЖДҮ эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар явагдаж байна.

 Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮХСангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа орон даяар явагдаж байна.

Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон байна.

Энэ талаар ЖДҮХСангийн захирал Б.Батцэцэг: Төсөл хүлээн авахаас хуанлийн 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан.  Төслийг өнөөдрөөс хуанлийн 14 хоногийн турш хүлээн авах буюу нийтдээ 24-өөс дээш хоногийн хугацаанд төсөл боловсруулах, төслөө бэлтгэх боломжийг төсөл ирүүлэгчид олгож байгаа юм. Төсөл сонгон шалгаруулалт шат бүрт үнэлгээ хийж, хасагдах байдлаар явагдана. Төслийн зар болон төсөл хүлээн авах 1-р шат хүлээн авсан төслийн шаардлага хангасан эсэхийг тодорхойлох, төслийн иж бүрдлийг шалгах гэсэн хоёр хэсэгтэй. 2-р үе шат нь Төслийн судалгаа хийж, 100 хүртэл оноогоор үнэлнэ. 2-р шатанд 70-аас дээш оноо авсан иргэн, аж ахуйн төслийг 3-р шатанд оруулах бөгөөд тухайн төслийн нарийвчилсан газар дээрх судалгааг хийж мөн 100 хүртэл оноогоор үнэлэх юм. Шат бүрийн сонгон шалгаруулалтын мэдээллийг вэб хуудас болон бусад цахим мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж, иргэн аж ахуйн нэгжийн бүртгэгдсэн утасны дугаарт мессежээр мэдэгдэнэ гэлээ .  

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахтай холбоотой доорх мэдээллийг хүргэж байна.  \Илүү дэлгэрэнгүйг www.smefund.gov.mn сайтаас\

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх:   2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг

Зээлийн ерөнхий нөхцөл:

           Зээлийн хугацаа: 5 хүртэл жил

           Зээлийн хүү /жилийн/:

           Сангаас шууд олгох зээлийн хүү – 3 хувь

        Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ – 8 хувиас ихгүй

           Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар

 

2019 ОНД УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

  • Арьс шир боловсруулах,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах,
  • Барилгын материал үйлдвэрлэх,
  • Хог хаягдал, дахин боловсруулах,
  • Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх,
  • Ноос, ноолуур боловсруулах,
  • Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах,
  • Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Сав баглаа боодол үйлдвэрлэх,
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах,
  • Туслах аж ахуй,
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Бусад

 ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ:

  • Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон,
  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо-Загвар хоршоо,
  • Баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
  • Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
  • Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Эрчимжсэн аж ахуй,
  • Шинэ техник, технологи нэвтрүүлэх,

 

Төсөл хүлээн авах хаяг:

 

  1. Улаанбаатар хотод

Байршил-1.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 18А/1,

Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо ТББ-н байр, 1-р давхарт.

Холбоо барих утасны дугаар: 51-267887,  9910-2708 /Ө.Жамила/, 9902-6348 /С.Батболд/

Байршил-2.

Сонгинохайрхан дүүрэг,  Драгон төвийн хойно  “Интер” ХХК-ийн байр, 7-р давхарт, 705 тоот. ЖДҮ-г дэмжих Мэдээлэл сургалтын төв.  

Холбоо барих утасны дугаар: 7018-7080, 8999-3373 /Ц.Болормаа/,

8830-1245 /Ж.Цэнд-Аюуш/

Байршил-3.

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засаг даргын тамгын газрын байр, /Шүүх 2 ногоон байр/  2-р давхарт, 206 тоот.  ЖДҮ-ийг дэмжих төв.  

Холбоо барих утасны дугаар: 7000-7012, 9983-1842 /Н.Дорждулам/,

 8925-6614 / О.Ундармаа/, 9910-6949 /Б.Наранцацралт/

  1. Хөдөө, орон нутагт

Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)