Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны зургаадугаар сарын 3-10-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 

Баруун аймгуудын нутгаар: 5-нд нутгийн зүүн, 8-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 7, 8, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 4, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4, 5, 6-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн баруун, 7-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр сэрүүхэн шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-21 хэм, хугацааны сүүлээр дулаарч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 4-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)