Улаанбаатарт өдөртөө 15-17 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

      Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ.

  2019 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг,  бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.  Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар  баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч  шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Орхон,Туул, Тэрэлж, Хэрлэн Онон голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 25-30 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ.  15-17 градус дулаан байна.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)