Амины орон сууцанд найман хувийн хүүтэй зээл олгогдох боломжтой болно

Өнгөрсөн онд Засгийн газрын эх үүсвэрээр сан­хүүжих орон сууцны хөн­гө­лөлттэй зээлийн журам баталсан. Уг журмаар гэр хороололд барих амины орон сууцанд найман хувийн хүүтэй зээл олгох болсон. Одоогоор хэрхэн олгох журам нь тодорхой болоогүй байгаа. Тэгвэл тус зээлийг банкаар хэрхэн олгож эхлэх талаар журам ирэх долоо хоногоос эцэслэн шийдэгдэх юм байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын яам ажиллаж байгаа гэнэ.

Уг зээл хамрагдах нөхцөлд орон сууц нь 60 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй, 120 метр квадратаас ихгүй хэмжээтэй байна амины орон сууцтай иргэн багтана. Түүнчлэн амины орон сууц барихаар ипотекийн зээлд хамрагдах иргэн орон сууц барих өртөгийнхөө 30 хувийг урьдчилж төлөх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)