Сэрэмжлүүлэг:Гурван настай хүүхэд машины цонхоор унаж амиа алджээ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт  энэ сарын 3-ны өдөр  хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ.  Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Тус хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагч нарын хайхрамжгүйгээс үүдэн ийнхүү цонхоор унасан байна. Тиймээс хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа хамгаалах суудал, хамгаалах бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцохыг  Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж  байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)