Монголын 2 дипломатч 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар тамхи тээвэрлэж яваад саатуулагджээ

Тавдугаар сарын 3-ны өглөө  манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагджээ. Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна.

Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид ногоон паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. БНТУ-ын дипломат дугаартай, тэдний машинд нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар тамхи хийсэн байжээ. Хар тамхийг хураан, хэргийг шалгаж байна гэж тус улсын Хил хамгаалах газраас өнөөдөр мэдээлснийг тус улсын нэр хүндтэй хэвлэлд тооцогддог Bild-д нийтэлжээ. Тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэж явсан байна.  

 

 

Эх сурвалж: bild.de

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)