Спорт цогцолборын барилгыг ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн төвд баригдаж буй Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар улсын төсвийн санхүүжилтээр "Химон констракшн", "Нэмбар" ХХК-иудын гүйцэтгэж буй уг барилгын ажил одоогийн байдлаар 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна.

Спорт цогцолборын барилгын ажил 2011 онд эхэлжээ. Анхны төсөвт өртөг нь 11 тэрбум төгрөг байсан ч технологийн өөрчлөлт, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалж 20 гаруй тэрбум болж өссөн нь олон жил “царцахад” хүргэжээ.

Ажил 2017 оноос үргэлжилж, 2019 оны төсөвт 1.8 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Спорт цогцолбор А, В, С, D, E блокуудаас бүрдэнэ. А блок нь 2200 хүний суудалтай спорт заал байх бол B блок нь таван замтай 25 метрийн усан бассейнтай, бусад блок нь олон төрлийн их, бага танхимуудтай байх юм. 

Сайдын хамт БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нар болон холбогдох албаныхан байлцав. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)