Өнөөдөр болох үйл явдал

08.30 цагт Прокурорын байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн болно. 

09.00 цагт Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн талаарх төрийн бус байгууллагуудын хэлэлцүүлэг-уулзалт Улаанбаатар зочид буудлын "Хөх асар танхим"-д болно.

09.00 цагт Хан-Уул дүүрэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт  “Боловсруулах үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулна.

09.00 цагт НҮБ-ын байр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын хүйн радиогийн холбоо хамтран "Хүйн хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжил" үндэсний сургалт, зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

09.30 цагт "Чингис хааны цом-2019" олон улсын хоолны фестиваль “Мишээл экспо” үзэсгэлэн худалдааны төвд болно.

10.00 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын ээлжит XXV хуралдаан болно. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулга хийж хэлэлцэнэ. Мөн “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай болон хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

12.00 цагт “Corporate” зочид буудлын Улаанбаатар танхимд  МУГТ Н.Төгсцогтын дараагийн бүсийн аваргын төлөөх тулааны талаар мэдээлнэ.

 “Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт эмч, багш нарын цалинг төсөвт дарамт учруулахгүйгээр нэмэх шийдлийн талаар ХҮН намаас мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас голд живж сураггүй алга бологсдын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Дөрвөн ээлжээр хичээллэж ачааллаа дийлэхгүй байгаа 133 дугаар сургуулийн багш, ажилчид хүүхдийн эрх зөрчиж байгаа энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хотын даргаас шаардаж, ирэх намар хичээл эхлэх боломжгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Оюутолгойн талаар МАХН болон бусад нам мэдэгдэл танилцуулна.

13. 30 цагт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятад компаниуд татвараа нуун дарагдуулж, Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн баримтыг дэлгэх гэнэ. 

-Улс, аймгийн аварга цолтой 500 гаруй малчин оролцсон хурал Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна.Тус хуралдаанаар малчид тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)