Тусгаар тогтнолынхоо төлөө халуун амиа өгснийг “Баатар” гэж өргөмжлөхгүй юм бол цолны утга учир үнэгүйдэх бус уу!

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танаа

Эрхэм та бүхний амар амгаланг айлтгая. Эх орны газар шорооны төлөө амь өрссөн тулаанд бусдаас онцгойрон тодорсон үе, үеийн эрэлхэг зоригтнуудыг хүн ард нь “Эх оронч” гэж алдаршуулан түүхэнд мөнхөлж ирсэн нь түмэн олны шударга шүүлт биз ээ.

Тийнхүү алдаршиж үүрд мөнхөрсөн хүний нэг нь 1939 оны Халх голын дайнд МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийг командлан орж эрэлхэг гавьяа байгуулж дайсны суманд амь үрэгдсэн Хэнтий аймгийн Галшар сумын харьяат хошууч Чимэдийн Шаарийбуу билээ.

Тэгээд ч энэ хүний эрэлхэг гавьяаг шударга ёсоор үнэлүүлж Монгол Улсын баатар цолыг нэхэн олгуулах талаар түүнтэй мөр зэрэгцэн тэмцэгчид, нутаг нэгтний санал хүсэлтийг Ялалтын удаа дараагийн ойгоор дээш нь уламжилж ирсэн ч тухайн цагийн ор үндэсгүй гүтгэлэг, үнэнийг харах төрийн хараа мэдрэмж дутсаны улмаас олны тэр хүсэлт ор сураггүй дарагдан талаар өнгөрч ирснийг шударга ёсонд үл нийцнэ хэмээн үзэж бид бүхэн энэхүү саналыг толилуулж байгааг болгоон соёрхоно уу. Баримт өгүүлбээс:

Баримт 1. БНМАУ-ын баатар Л.Дандар Халх голын ялалтын 50 жилийн ойд зориулсан дурсамждаа: ...Японы самурай нар тавдугаар сарын 27-30- ны өдрүүдэд Халхын голоор 2500 гаруй цэрэг, олон арван их буу, пулемёт, хуягт машин, 40 гаруй нисэх онгоцоор зэвсэглэн довтолж орж ирээд 6 дугаар морьт дивизийн ангиудыг харанхуйгаар бүслэн авч устгахыг оролдсон боловч манайхан баатарлагаар няцааж японы 23 дугаар дивизийн тагнуулын отрядын дарга дэд хурандаа Азумыг устгаж байлдааны нууц баримт бичиг, буу зэвсэг, 2000 гаруй цэрэг, 20 гаруй машиныг олзолсон. Энэ хүч тэнцвэргүй тулалдаанд дивизийн дарга хошууч Ч.Шаарийбуу, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар, Жамбалжамц, хуягтын жолооч Самбуу зэрэг олон эрэлхэг дайчдаа алдсан юм... гэжээ. (16: 10: 11)

Баримт 2. Эх оронч Ч.Шаарийбуутай хамт нэг дивиз, нэг хороонд тулалдаж явсан 6 дугаар морьт дивизийн штабын орлогч, Монгол Улсын баатар, эдүгээ 103 насны сүүдэр зооглож байгаа хурандаа Пунцагийн Шагдарсүрэн дурсамждаа:

...Би 1939 оны гуравдугаар сараас эхлэн Ч.Шаарийбуугийн удирдлага дор ажилласан. Манай дарга бол үнэхээрийн эх оронч шилдэг дарга байсан. Намайг үүрэг гүйцэтгэхээр явсан хойгуур манайхан дайсанд эзлэгдэж 50 гаруй цэрэг дайчин амиа алдсан байсан. Тэр аюулт мөчид би хорооныхонтойгоо хамт байсан бол мөн л амь үрэгдэх байсан.

 

Би Ц.Олзвой болон бусад хүмүүсийн хамт нэргүй өндөрлөгт очиж Шаарийбуу дарга болон тэнд амь үрэгдсэн байлдагчдын цогцсыг олж тогтоов. Байдлыг газар дээр нь ажиглахад дайсны давуу хүчний дайралтад өртөж баатарлагаар тэмцэлдсээр хүчин мөхөсдөж амь үрэгдсэн байж билээ. Цэл залуугаараа амь үрэгдсэн дивизийн даргын маань алдар гавьяа манай ардын армийн түүхэнд хэзээ ч мартагдах ёсгүй!.. (П.Шагдарсүрэн “Амьдралын хувь төөрөг” 2008 он. “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлгийн 2015 оны 8-рт. “Эрэлхэг хүүгээ эх орон нь мартахгүй” баримтат уран сайхны кинонд өгсөн ярилцлага, бусад сонин хэвлэлд өгсөн ярилцлага материалуудад тодорхой дурдсан бий.)

Баримт 3. Толилуулан буй энэхүү хүсэлт бичгийг хамтран үйлдэгч Монголын Радиогийн ахмад сэтгүүлч Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Л.Гүнсэн нь Хэнтий аймгийн Галшар сумын уугуул бөгөөд эх оронч Ч.Шаарийбуутай нэгэн үед цэргийн алба хашиж явсан анд нь болох хөдөөгийн нэрт соён гэгээрүүлэгч, дайны дараа уугуул нутгаа үлгэрлэн зохион байгуулж ажил үйлсээрээ улсад шалгаран маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал гардан авч байсан Донойн Даваажанцан агсны захиж үлдээсэн арвин материалд түшиглэж багшийнхаа захиас ёсоор хагас зууны тэртээгээс дээрх эрэлхэг дайчны алдрыг тодруулах, төр түмнээс хүртэх ёстой алдрыг нь нэхэн олгуулах талаар эрэл хайгуул хийсээр ирсэн хүн юм. Сэтгүүлчийн олон жилийн хөдөлмөрийнхөө дүнд Халх голын 50, 60, 70 жилийн ойг тохиолдуудан дор бүр нь шинэчлэн баяжуулж радио долгионоор цацсан нэвтрүүлгүүд, тэдгээрт хавсрагдсан ховор нандин дурсамж, баримтат бичлэгүүд нь өнөөдөр үнэтэй чухал өв болж Монголын Радиогийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна. Тэгээд ч бид эдгээр материалуудаас сэдэвлэж эрэн сурвалжлах замаар “Эрэлхэг хүүгээ эх орон мартахгүй” баримтат уран сайхны кино бүтээсэн юм. Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид өөрсдийн дуу хоолойгоор чин үнэнийг өгүүлсэн дээрх нэвтрүүлгүүдэд эх оронч Ч.Шаарийбуугийн байлдааны эр зориг, цэрэг дайчдаа халамжлах дарга хүний халуун сэтгэл илхэн байгаа. Нэвтрүүлэгт оролцогчид: Л.Дандар-БНМАУ-ын баатар, 6-р дивизийн 17-р морьт хорооны дарга, Д.Пэлжээ 6-р дивизийн комиссар, Н.Лэгжид-6 дугаар дивизийн сургуулийн сумангийн байлдагч, Ж.Осор-6-р морьт дивизийн штабын дарга, Д.Даваажанцан-Ахмад дайчин, дайны дараагаас орон нутагтаа багшилж, сум орны удирдлагад он удаан жил ажиллаж байсан, Ш.Сүхбаатар-Галшар сумын уугуул, Шаарийбуугийн зээ дүү (Шаарийбуугийн садан төрлөөс амьд сэрүүн үлдээд байсан бараг цор ганц төлөөлөгч энэ хүн хоёр жилийн өмнө өвчний улмаас таалал төгссөн), Л .Чулуунбаатар-Цэргийн түүхч, судпаач, доктор, хурандаа, Б.Шагдар-Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал, Б.Энхтайван- Галшар сумын Засагдарга зэрэг олон арван хүмүүсийн ярилцлага хадгалагдан үлджээ.(МҮОНР-ын алтанфонд №41143 Хальс 14 текст 15)

Нэгэн зүйл: Ийнхүү өнөөдөр бидэнд олдсон дээрх ховор баримтуудаас гадна Орос, Япон болон Америкийн эрдэмтэн судлаачдын тэмдэглэл, ном зохиолд Халх голын дайны тэртээх өдрүүдийн тухай мөн тодорхой бичсэнийг бид олж авсан. 

 

Японы цэргийн академийн төв архивт хадгалагдаж буй  Японы 23 дугаар явган дивизийн командпагч генерал Комацубара Мичитарогийн байлдааны өдрийн тэмдэглэлд: ... тавдугаар сарын 31. Монголын 6-р дивизийн дарга Чаараабуу (Шаарийбуу) амь үрэгдсэн болохыг тэмдэглэжээ.

 

Мөн Японы эрдэмтэн доктор, Халх голын дайны судлаач Боржигон Хүсэлийн олж тодорхойлсноор Америкийн нэрт эрдэмтэн Эруин Кукс болон АНУ-ын парламентын тусгай судлагч Стюарт Голдманы 2008 онд бичсэн “Номун Хан 1939, дэлхийн 2-р дайны эхэлсэн цэг байсныг мэдэгдээгүй “ гэдэг номондоо ч Монголд болсон дайны судалгааг сайн ашиглаж энэ үндсэн дээрээ тулгуурлан 1939 оны 5 дугаар сарын дайны тухай маш тодорхой дурьдаж Халхын голын дайнд монгол цэргийн гүйцэтгэсэн үүргийг тод томруун бичсэн байсан. Тэрээр бичихдээ: ...морин цэргийн 2 хороо, их бууны хороо, нөөц ангийг удирдан тэднийг тараан байрлуулж дивизийн удирдлагыг хамгаалах цэргээ Японы цэргийн штабыг эзлүүлэхээр давшсан... дивизийн дарга Шаарийбуу штабын даргын хамт амь үрэгдэхэд хүрчээ... гэж дурьдсан байна.

Нэгэн зүйл: Халх голын байлдааны талбарт болсон зориг баатарлагийн талаар МАХЦ-ийн дээд удирдлагуудад шуурхай мэдээлсний ачаар Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсан 9 оны (1939) 6-р сарын 11-ний өдрийн 76 тоот нууцтушаал гаргаж: ...Дорнодын байлдааны тухай дивизийн дарга Ч.Шаарийбуугийн бие Эх орны төлөө баатарлагаар тэмцэж агаад дайсны дор эрсдэж нас барсан явдал дор Дорнод ангийн бүх цэргүүдээс гүн их гашуудалтайгаар гавьяат нөхөр Шаарийбуугийн хүүр биеийг хүндэтгэн ёсолж Тамсагийн төв дээр оршуулгын ажлыг гүйцэтгэсэн болой гэжээ.12 435 (БХЯ-ны архив)Үнэн бодит байдал ил тодорхой, эх оронч хүүгийн байгуулсан гавьяа нь янз бүрийн сэжмээр давхар давхар нотлогдсоор атал Шаарийбуугийн шарилыг олж аваагүй ахархан хугацаанд До яамны төлөөлөгчид болон зарим нэг цэрэг дарга нарын санаатай, санамсаргүй дэгдээсэн цуурхлаас үүдэн дивизийн дарга Ч.Шаарийбууг дайсны талд урвасан, оргон зугадсан мэт ор үндэсгүй цуу яриа олон жилийн турш газар авч, тэр бүхэн нь үнэн худлын дэнсэнд ажил хэрэг болгон шүүгдэлгүйгээр олон он жилийг элээсэн нь туйлын харамсалтай. Хожим харин энэ бүх цуурхал ярианы үндэслэлтэй эсэхийг тогтоож өгөхийг хүссэний дагуу 1989 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Б.Шагдараар ахлуулсан цэргийн мэргэжилтэн, хуульч, түүхч, мэргэжпийн шинжээчдээс бүрдсэн комисс асуудлыг нягтлан судлаад дээрх яриа ор үндэсгүй цуурхал байж гэсэн албан ёсны дүгнэлтэд хүрчээ. Энэ тухай Халх голын 70 жилийн ойгоор МҮОНРТВ-ээс явуулсан “Даравч дарагдахгүй гавьяа” нэвтрүүлэгт тодорхой өгүүлсэн байгаа.

Нэгэнт иймийн учир эх оронч Ч.Шаарийбуутай хамт тулалдаж явсан ахмадуудын амнаас гарсан гэгээн хүсэл, эгэл жирийн хүмүүсийн санал бодол, ялангуяа нутгийн зон олон, садан төрлүүд нь эх оронч хүүгийнхээ аль эртнээс зүй ёсоор хүртэх байсан МУ-ын Баатар цолыг чухам өнөөдөр олгохгүй бол хэзээ болтол дуншиж хүлгэлзэх билээ гэсэн хүлээлттэй өнөөдөртэй золголоо. Бид олон жил хөөцөлдөж зохих газруудад удаа дараа санал хүсэлт тавьж эрх мэдэлтнүүдтэй уулзаж учирч байсан ч өнөөг хүртэл нааштай хариу огт сонссонгүй.

2009 онд эх орончийн маань 100 насны ой тохиох үеэр нутгийн Зөвлөлийнхөн болон хэсэг сэтгүүлчдийг Батлан хамгаалахын сайд Лу.Болд яамныхаа холбогдох албаны хүмүүсийг байлцуулан хүлээн авч уулзаж Та бүхний тавьж байгаа санал хүсэлт зүй ёсных, бид дээш нь уламжлахыг энэ албаны хүмүүстээ үүрэгдэж байна гэсэн нааштай хариу өгсөнд бид баярлаж, тухайн ойн жил юм дуулгаж магадгүй гэсэн мессежийг орон нутагт хүртэл хүргэж байсан удаатай.

 

Гэтэл тэр бүх хүлээлт бас л талаар болж өнгөрсөн. Яасан, юу болсон тухай яамнаас хожим тодруулахад “Баатар цол нэхэн олгохгүй” гэсэн зарлиг гарсан юм гэнэ гэсэн.

Юу гэсэн үг вэ, яаж байгаа нь энэ вэ, гавьяа бол гавьяа, галав юүлсэн ч үүрд мөнх бус уу. Мөнхийн гавьяатан гээд цоллоод байдаг маань яасан бэ. Нэгийг устгавал солио, хоёрыг бол хожоо гэж дайнаас эсэн мэнд эргэж ирсэн ахмад дайчдын ярихыг сонсч л байсан. Тэгвэл Шаарийбуу дарга дайсныг сум тоолон устгаж байсан, лав л хорь гаруй гучаадыг цааш харуулсан гээд хамт мөр зэрэгцэн тулалдаж байсан нөхөд нь гэрчилж байна. ...Нөхөр Шаарийбуу бол шударга цэргийн даргын ариун тангарагтаа үнэнч байж баатрын ёсоор амь эрсэдсэн гэж үздэг гээд дайчин нөхрөөрөө бахархаж Дандар баатар өөрийн дуу хоолойгоор ярихыг бас сонслоо. ...Нэг хүний биелүүлэх ёстойг хэд дахин давуулсан байвал сая тэр гавьяа мөн гэж ялалтын их дууч, алдарт зохиолч Константин Симонов гавьяа гэж юуг хэлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан байдаг юм билээ. Эрэлхэг дайчин Шаарийбуугийн бүх үйлдэл энэ бүх болзлыг хэд дахин хангачихсан байгаа шүү дээ.

 

Итгэмээргүй дээрх хачин “зарлиг” гарсан эсэхийг янз бүрийн шугамаар эрж хайлгасны эцэст тийм шийдвэр байхгүй гэсэн хариуг бид Ерөнхийлөгчийн Тамгын газраас аваад байгаа. Ер нь тийм шийдвэр байсан ч гэсэн энэ бол шударга ёсонд үл нийцэх зүйл гэдгийг өнөөгийн ардчиллын үед төр засаг маань эргэж харах цаг нь болсон доо.

 

Байдлаас үзвэл тухайн цагт олны амыг хаах гэж хэн нэгэн дээд суудалтны амнаас гарсан хариуцлагагүй ам шийдвэр л амь бөхтэй яваад байна уу гэсэн таамаглал төрөхөөр байна. Өргөдөл хүсэлт олон байлаа ч хамгийн эмзэг нарийн асар хариуцлагатай ийм асуудлыг тухайн өргөдөл хүсэлт бүрийн дагуу хүн бүр дээр тал бүрээс нь нухацтай судалж бодит үнэнийг нягтлан тодруулахаас төвөгшөөж амьдын зол үхсэний хохь гэсэн байдлаар ийнхүү хүйтэн сэтгэлээр хавтгайруулан хандах нь яавч шударга ёсонд үл нийцнэ гэдэгтэй хэн бүхэн •санал нэгдэх байх. Улс орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө халуун амь бүлээн цусаа урсгасныг “Баатар” гэж өргөмжлөхгүй юм бол Монгол улсын Баатар цолны утга учир үнэгүйдэх бус уу!

Оросын ерөнхийлөгч В.Путин Эх орныхоо төлөө ганц үг хэлээд дайсны гарт амиа өргөсөн дайчинд Орос Улсын баатар цолыг нэхэн хүртээж байсныг бодсон ч улс орны бахархал олон улсын цар хүрээнд ямар их үнэ цэнэд хүрдгийг дурьдахын учир улс орон даяар удахгүй тэмдэглэх Халх голын Ялалтын 80 жилийн ойгоор эрэлхэг эх оронч Чимидийн Шаарийбууд Монгол Улсын Баатар цол хүртээгээсэй гэж туйлаас эрхэмлэн хүсч байгаагаа төр засагтаа уламжилъя.

 

Та бүхнийг гүнээ хүндэтгэн ёсолсон:

 

Монголын Радиогийн ахмад сэтгүүлч, “Эрэлхэг хүүгээ эх орон мартахгүй” баримтат уран сайхны киноны зохиолч хөтлөгч, Шаарийбуу судлаач Соёлын гавьяат зүтгэлтэн Лувсандоогийн Гүнсэн,

Галшар сумын нутгийн Зөвлөлийн дарга, Шаарийбуу агсны алдрыг тодруулах ажлын хэсгийн ахлагч, сурталчилгааны ерөнхий продюсер, Монгол Улсын аж үйлдвэрйин гавьяат ажилтан Жамьянсүрэнгийн Түмэн-Аюуш,

кино найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Бадамсүрэнгийн Нагнайдорж, 

Галшар сумын хөдөлмөрчдийн төлөөлөл: Сумын ИТХ-ын дарга Пүрэвийн Энхбаатар,

Засаг дарга Балжиннямын Энхтайван,

1992 оны Үндсэн хуулийг батлалцсан депутат, Монгол Улсын гавьяат эдийн засагч Наваанмөнхийн Дэрийлаа,

өндөр настан Лхамсүрэнгийн Өлзийбаяр,

Улсын сайн малчин Цэндийн Батболд,

Ч.Шаарийбуугийн зээ дүү Ш.Сүхбаатар агсны бэлэвсэн гэргий Дэндэвийн Хишигжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • (202.55.188.43)

    2019-06-07

    Өнөөдөр ямар хэрэгтэй гэж энэ балай соц үеийн зан үйлийг гүйцэтгэх албатай болж байна аа? Ядаж бид Оросоос хамааралгүйгээр дотоод асуудлаа шийдэх цаг үед ирсэн шүү дээ. Энэ боломжоо ашиглахгүй нөгөөх л хурангийн нийгмийн үед сурсан зуршлаараа хамаг ололтоо буцаагаад тавьж туух гээд байна уу? Бидний өвөө эмээ, аав ээж тэр үед улааны суртлаар тархиа угаалгаж хүмүүжихээр барахгүй болтлоо тэр тогоонд чануулсан юм чинь аль ч үед "орос ах нар минь" гээд бөгсөө хавчаад залбирахаас өөр аргагүй. Гэвч бид? Бид бол өөр цаг үеийн тасархай шүү дээ. Өөрөөр сэтгэцгээе. Тусгаар тогтнол, үндэстний эрх ашиг, улсын ирээдүй гээд чухал зүйлсийнхээ төлөө энэ бүх утгагүй балай суртлын эсрэг нийгмээрээ зориглон эсэргүүцэцгээе. Өнөөдөр сэхээрэхгүй бол нэг л мэдэхэд бид Цэдэнбалын адил ОХУ-н салшгүй нэг хэсэг болцгооё гээд өргөдөл бичээд сууж байна шүү.

  • Зочин (202.55.188.43)

    2019-06-07

    Энэ тулаанд БНМАУ нь ЗХУ-н тухиралт, албадлагаар оролцохдоо амссан хохирол маш их. Хүн хүчиний хувьд харьцангуй бага хохирсон. Гэхдээ нийт үхсэн цэргийн багагүй хувь нь оросуудын бөмбөгдөлтөнд өртжээ. Гадаадын цэргийн полигоны үүргийг шууд гүйцэтгэх болсон. ЗХУ олон улсын гэрээ конвенцийг зөрчиж БНМАУ-н нутагт хүчээр түрэмгийлэн цэрэг оруулсан. Монголын удирдагчид үүнийг эрс эсэргүүцэж байсан боловч Москва шууд хутган үймүүлж, эсэргүүцэгч удирдагчдыг хилмэгдүүлэн устгаж, өөрсдийн талын хүмүүсээр засаг толгойлуулжээ. Энэ тулалдааны үр дүнд манайх хамгийн гол нь маш их хэмжээний газар нутгийг тухайн үеийн Манж Го одоогийн хилээр БНХАУ-н талд үүрд алдсан. Өмнө нь Халх гол 2 эрэгтэйгээ тэр чигээрээ манай нутгийн цэсд орж явсан. Гэтэл дараа нь энэ байдал өөрчлөгдсөн. Бид энэ тулааны дүйвээнээр өч төчнөөн сэхээтэн, удирдагч хүмүүсийг японы тагнуул нэрийн дор шууд буудан устгасан. Үнэн хэрэгтээ ямар ч урвалт, тагнуул байгаагүй бүгд Москвагаас шууд зохион байгуулсан хутган үймүүлэлт байсан. Нэгэнт өнгөрсөн түүхийг одоо өөрчлөх аргагүй. Гэхдээ бид Халх голын ой нэрээр ямархуу утга учиртай зүйлийг ёслоод, түүнд мөнгө зарцуулаад байгаагаа өнөөдөр олон бүгдээрээ мэдэх цаг болсон. Бодож үзэх юм бол бид харь 2 гүрний тулааныг газар нутаг дээрээ явуулсан мөртөө өч төчнөөн газар нутгаасаа салж хохирсон, хүн хүч, эд материал, сэтгэл санаа, нийгмийн тайван байдлыг алдагдуулах, үндэстэн доторх үймээн, талцал гэх мэт өдий төдий хохирлыг амссан байна. Угтаа бол ой мой тэмдэглэх нь манай хувьд ямар ч утга учиргүй балай явдал болж таарч байна. Эрэгцүүлцгээ. Соц үед яахав бид Москвагийн лантуун дор хүссэн хүсээгүй далдганаж, элдэв зохиол бүтээл, шүлэг найраг, дуу хуур, зардал чирэгдэл болохоос өөр арга байгаагүй аж. Харин өнөөдөр?

    2019-06-07

    Өнөөдөр ямар хэрэгтэй гэж энэ балай соц үеийн зан үйлийг гүйцэтгэх албатай болж байна аа? Ядаж бид Оросоос хамааралгүйгээр дотоод асуудлаа шийдэх цаг үед ирсэн шүү дээ. Энэ боломжоо ашиглахгүй нөгөөх л хурангийн нийгмийн үед сурсан зуршлаараа хамаг ололтоо буцаагаад тавьж туух гээд байна уу? Бидний өвөө эмээ, аав ээж тэр үед улааны суртлаар тархиа угаалгаж хүмүүжихээр барахгүй болтлоо тэр тогоонд чануулсан юм чинь аль ч үед "орос ах нар минь" гээд бөгсөө хавчаад залбирахаас өөр аргагүй. Гэвч бид? Бид бол өөр цаг үеийн тасархай шүү дээ. Өөрөөр сэтгэцгээе. Тусгаар тогтнол, үндэстний эрх ашиг, улсын ирээдүй гээд чухал зүйлсийнхээ төлөө энэ бүх утгагүй балай суртлын эсрэг нийгмээрээ зориглон эсэргүүцэцгээе. Өнөөдөр сэхээрэхгүй бол нэг л мэдэхэд бид Цэдэнбалын адил ОХУ-н салшгүй нэг хэсэг болцгооё гээд өргөдөл бичээд сууж байна шүү.

  • иргэн (203.91.115.37)

    2019-06-07

    БАТ ҮҮЛД ӨГЧ БОЛСОН ЮМ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЭНЭ ХҮНД ӨГЧИХЛДӨӨ

  • иргэн (203.91.115.37)

    2019-06-07

    БАТ ҮҮЛД ӨГЧ БОЛСОН ЮМ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЭНЭ ХҮНД ӨГЧИХЛДӨӨ

  • (103.111.68.3)

    2019-06-07

    Маш үнэнийг хэлжээ

    иргэн (103.111.68.3)

    2019-06-07

    БАТ ҮҮЛД ӨГЧ БОЛСОН ЮМ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЭНЭ ХҮНД ӨГЧИХЛДӨӨ

    иргэн (103.111.68.3)

    2019-06-07

    БАТ ҮҮЛД ӨГЧ БОЛСОН ЮМ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЭНЭ ХҮНД ӨГЧИХЛДӨӨ

  • ЗОЧИН (66.181.161.101)

    2019-06-07

    Цэдэнбал хийсэн юмтай хэлэх үгтэй хүн , чам шиг албан тушаал горьдсон долдой биш .

  • Уншигч (202.9.43.254)

    2019-06-07

    Дайнд оролцож явсан эрэлхэг дайчдын дурсамж яриа үнэнийг хэлж л таараа.тухайн үеийн дотоодын хамгаалах гэгч бүхнийг дарамталсан муусайн матаачдын балгаар энэ хүний амиа өгсөн гавьяаг үгүйсгэж болохгүй.УЛСЫН БААТАР хэмээх цолыг Шаарийбуу агсанд нэхэн өгөх нь зүйтэй.Ардчилал нэрийн дор бүхнийг устгаж улс орноо ядууруулсан албан тушаалаа ашиглан амин хувийн хонжоо харсан БатҮүл мэтийн юмыг баатар цолоор шагнасныг хураан авах нь шударга ёсонд нийцнэ

  • мал шиг юм битгий бичээч, монголын нутаг руу дайрч байхад монголчууд тэгээд зүгээр хараад суух уу, (202.131.243.190)

    2019-06-07

    ха

  • Монгол хүү (103.206.195.230)

    2019-06-07

    НЭЭРЭЭ Л ГАВЪЯА БАЙГУУЛСАН ХҮН ЗААВАЛ АМЬД БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ ЧИНЬ ИХ ТЭНЭГЛЭЛ ЮМ ДАА... ХУВЬСГАЛ ӨӨРЧЛӨЛТ ЯЛАЛТЫГ ЭР ЗОРИГТОН, БААТАРУУД ХИЙЖ ЗОЛИОСЛОГДООД ТЭДНИЙ АРД ХАЛХАВЧЛАГДАЖ БАЙСАН АМИА ХООХОЙЛОГЧИД НЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТДЭГ ГЭДЭГ ҮНЭН ҮГ БАЙДАГ ЮМ.

  • Зочин (202.55.188.43)

    2019-06-07

    Монголчууд аа. Халх голын тулаан буюу түүхэнд Номонханы тулгаралт гэдэг нэрээр үлдсэн хилийн мөргөлдөөн бол ЗХУ, Япон гэх 2 том гүрний хүчээ тэнссэн тулаан байсан. Түүнд Монгол ямар ч хамаагүй. Харин Москва Монголыг зольж газар нутаг дээр нь энэ тулааныг хийхээр шийдвэрлэжээ. Эх орноо хамгаалах, харийн дайсны эсрэг энэ тэр чинь зүгээр суртал ухуулга байсымаа. Тэнд цөөхөн хэдэн монгол цэрэг амиа дэмий гарздаж, шал дэмий баахан зардал гаргажээ, манай улс. Яахав тухайн үед оросын хүчирхийлэл дор бид энэ тулаанд оролцсон. Юмыг аливаа зохистой хэмжээнд нь авч үзэх ухаан байдаг. Үүнийг эстэтик буюу хэм хэмжээ гэнэ. Хэрэв бид энэ тулаанд оролцсон хүн болгоныг баатар цолоор шагнавал монголын арми гэж юу хийдэг нь тодорхойгүй мөртөө бөөн шагнал урамшууллын давалгаа болсон дампуу газар байдаг гэж төсөөлөгдөх болох нь. Бид хэдийгээр энэ тулаанд үр дүнгүй оролцож оросуудын бөмбөгдөлтөнд өдий төдий цэргүүдээ хилмэгдүүлсэн ч бас ч үгүй морин атак маань чамгүй үнэлэгдэж гарсан бий. Яг үнэндээ бэлтгэл, эрэлхэг байдлаараа монгол цэрэг орос цэргүүдийн аль нь ч Японыг давж гараагүй. Энд зүгээр Оросууд техникийн хүч, хүний тоогоор илүүрхсэн. Тэхээр энэ зүгээр нэг түр зуурын түүхийн галзуурал байж. Үүнийг түүхэнд нь үлдээе. Жил бүр ямар ч хэрэггүй, улсаас өдий төдий тэрбумаар ой тэмдэглэх нэрийн дор сул зарлагадахаа больё. Үлгэр дууссан. Баатар цолтны эрэлд гарч хэн нэгнийг дайчлан олоод байраар шагнах синдромоо ингээд зогсооё. Бид чинь өртэй улс шүү. Бидэнд мөнгөө зарлагадах өөр бусад шаардлага зөндөө байна.

    2019-06-07

    Маш үнэнийг хэлжээ

    мал шиг юм битгий бичээч, монголын нутаг руу дайрч байхад монголчууд тэгээд зүгээр хараад суух уу, (202.55.188.43)

    2019-06-07

    ха

  • зочин (119.40.100.26)

    2019-06-07

    баатар цолыг нь өгөө,

  • зочин (66.181.189.83)

    2019-06-07

    Монгол хэл соёл, монгол хүний төлөө гэсэн эх орончдыг 70 жилд гэр бүлээр нь устгаж ирсэн их гавьяатай Цэдэбал, Чойбалсан нарыг л энэ МАН магтан дуулахаас өөр юм хийхгүй зориуд хорлон сүйтгэж эх орончдыг мартагнуулах ажлыг хийж байна. Эх оронч гэж харьд насаараараа зүтгж эх орончдоо хядаж цөлж матсан хүмүүсийг магтан дэвшүүлж байсан Цэдэнбал шиг хүн байдаг гэсэн сэтгэгдлийг залуу үед суулгаж байна. Эх орончдыг дайсны тагнуул, сэхээтний төрөөгдөл, үндсэрхэг үзэлт гэсэн нэрээр хядаж байрсан тэднийг зориуд мартуулж Цэдэнбал мэтийн урвагчдыг л эх оронч гэж үзүүлэх явдал их болжээ.

    ЗОЧИН (66.181.189.83)

    2019-06-07

    Цэдэнбал хийсэн юмтай хэлэх үгтэй хүн , чам шиг албан тушаал горьдсон долдой биш .