“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилтнуудаа дэмжих чиглэлээр Солонгосын талтай хамтран ажиллана

"Эрдэнэс-Тавантолгой” ХК КТО (БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорац)-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн дэд ерөнхийлөгч Пак Жон Ха нар үзэглэв.

Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд компанийн ажилтнууд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх болон зорилтот сургалтуудад хамрагдаж, эрүүл мэндийн болон байгууллагын урамшуулалт аялал зэрэг хөтөлбөрт оролцох боломжтой болох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)