Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон хүмүүсийг шалгаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийг өчигдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Эрүүдэн шүүлтийн хууль тогтоомж зөрчсөн цөөнгүй хүний асуудал өчигдөр прокурорт шилжсэн.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Нийт найман хүнийг шалгаж байгаа. Бүгд батлан даалтад гарчихсан. Дотор нь тагнуул, прокурор, шийдвэр гүйцэтгэхээс хүмүүс бий. Наад эрүүдэн шүүлттэй асуудалд чинь оролцоогүй хуулийн байгууллага гэж байхгүй. Шүүх, цагдаа, тагнуул зэрэг зургаан хуулийн гол байгууллага ил далд ямар нэгэн хэлбэрээр оролцсон" гэх мэдээллийг өглөө.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)