Телевизүүдээс монгол контентоо нэмэгдүүлэхийг шаардана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Ж.Мөнхбат гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа өргөн барьсан юм. Тэрээр “Хуулийн төсөл боловсруулж өргөн барин явцад IPTV болон телевизүүдийн хооронд маргааш үүсч байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ” гэлээ. Ажлын хэсэг түүний асуултад хариулахдаа “Хуулийн төслийг боловсронгуй болгох ажлын хэсэгт IPTV болон Телевизүүдийн холбооны төлөөлөл орсон. УИХ энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд ажлын хэсэг дээрээ сайтар ярих боломжтой” гэсэн юм.

Мөн энэ хууль батлагдсанаар телевизүүдээс монгол контентоо нэмэгдүүлэхийг шаардахаас гадна техник хэрэгслийн хувьд чанарын шаардлага хангасан байхыг шаардах юм байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх нэвтрүүлэг хийдэг болох нь чухал” гэв.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.231.222)

    2019-06-12

    юнивишн дампуур