С.Бямбацогт, Х.Нямбаатар нарыг Байнгын хорооны даргаар сонголоо

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг сонгохоор тогтжээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар тус тус танилцуулав.  

Байнгын хороод 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцлсэн байна. 

Ингээд Хууль зүйн байнгын хорооны  даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)