Өнөөдөр болох үйл явдал

08.00 цагт “Холидей Инн” зочид буудалд “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын II бага хурал эхэлнэ.

08.30 цагт "Корпорэйт конвеншн центр”-т "Хуульчдын форум" болно.

09.00 цагт МУБИС-ийн Багшийн сургуульд "Хөгжмийн боловсрол-Хүүхдийн хөгжилд" үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно.

09.00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд Азийн орнуудын хуулийн их дээд сургуулиудын захирлуудын VI форум болно.

09.00 цагт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн байранд “Реле хамгаалалт, автоматикийн ухаалаг шийдэл” зөвлөгөөн болно.

09.00 цагт Чингис зочид буудалд “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлэгийн яаралтай тусламж" сэдэвт үндэсний сургалт эхэлнэ.

09.30 цагт НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

10.00 цагт ХЗҮХ-д Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн хэрэгжүүлсэн "Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо" төслийн хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Соёл, урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг эхэлнэ.

11.30 цагт Монголын театрын музейд Ерөнхий сайд У. Хүрэлсүх кино урлагийн уран бүтээлчидтэй уулзана.

13.00 цагт “Сүнжин гранд” зочид буудалд “Босоо хөх Монгол” ТББ-аас "Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж буй асуудлууд" сэдвээр мэдээлэл хийнэ.

16.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Азийн ардын урлагийн их наадам”-ын нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт ХЗДХЯ-ны гадна талбайд жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаа нар дарамталсан талаар иргэд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд хамтран Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)