Түүхэнд бичигдээгүй бослого

БНМАУ-ын түүхэнд 1932 онд феодал лам нарын бослого баруун таван аймагт гарч таван сар үргэлжилж 6000 хүний амь хороогоод дарагдсан гэж бичдэг байв. Харин 1937 он (үхэр жил)-д феодал лам нарын хоёр дахь бослого гаргахад бэлэн болоод байсныг мэддэг судлаач, түүхчид байгаагүйгээс дарагдаж өнгөрчээ. 1937 онд хот хөдөөгийн лам нарыг олноор баривчилж ДЯЯ-наа авчирч яллаж байсан их ажлын үед тэдний дотроос ялгарч мэдэгдээгүй байна. 1932 оны феодал лам нарын зэвсэгт бослогын сүүлчийн тулалдааныхаа үед наймдугаар сарын сүүлчээр жанжин Б.Баасан (Баасанжав) хүнд шархаджээ. Бутачийн Баасан хүүхэд ахуйдаа Пүрэв нэртэй байсан бөгөөд ам бүл 12-уулаа байжээ. Б.Баасан нутагтаа аав ээж ах дүү гэр орондоо очих хүсэл байсан боловч сумын захиргаа “Хувьсгалт түр хороо”-ны эрхтэй ажиллаж эсэргүү бослогод оролцсон хүмүүсийг баривчилж байцааж, бусдаар нь гэрчлүүлж сонгуулийн эрхийг нь хасахаас эхлээд цаазалж байсан тул зугтаж уул модонд бүгж амьдрахаас өөр арга замгүй болсон байна.

Тэр олон хүний амийг зэрлэгээр хөнөөснийг нутгийнхан нь бүрэн сайн мэддэг байсан учраас гэр орны зүг ойртох боломжгүй болсон байжээ. Б.Баасан найз байсан Архангай аймгийн Бугат (Их тамир) сумын багийн дарга “Тайж” М.Хасбазарыг дарамталж намайг гурван сумын нутгаар хэсүүчлэн уул модонд бүгж байгааг хэнд ч мэдэгдэж болохгүй, бослогод бэлтгэж байгаа 20 гаруй лам нартай холбоо, харилцаатай болгож өг гэж шаарджээ. Үүнийг аймгийн Дотоодыг хамгаалах хэлтэс (ДХХ) мэдэж ажил зохиож эхэлжээ. Лам С.Жамьянгаас Б.Баасанд винтовын сум 20 ширхэгийг захидалтай явуулсныг замаас нь илрүүлж, захианы хуулбарыг тэмдэг бүхий 10 сумтай явуулах зэргээр гэмт үйлдлийг нь баталгаажуулж байсан байна.

Гэтэл 1935 оны намар “Гандан бүлэг”-ийн гишүүн байсан “хувилгаан” Т.Равсал морь эрж явна, дэлгүүрийн өрд ороод зугтаж явна гэх шалтгаар Бугат суманд ирж Б.Баасантай нийлж, сүсэгтнүүдэд нөлөөлж зэвсэгт II бослогод бэлтгэлцсэн байна. Ванчин богдоос 1936 оны зун явуулсан тагнуул Намжилдэндэв (С.Батаа) Өвөрхангай аймгийн ламын гэгээний Цэрэндорж, Эрдэнэзуугийн Дамдин, Өмнөговийн Сангайн мэргэн лам нарт захидал хүргэж өгөөд, морь, тэмээ ээлжлэн унаж 1936 оны аравдугаар сард Бугат сумын аграмба С.Чойжилсүрэнгийнд 13 настай охин Хандыг дагуулан ирж, Ванчин богдын захидлыг гардуулжээ.

Жинхэнэ нэр нь Сономын Батаа (Намжилдэндэв) Төв аймгийн Баян-Эрхт (Сэргэлэн) сумын харьяат, Маньдшир хийдийн Чойжин (нэрээ Лувсангомбо, Намжилдэндэв гэж сольж байсан) 1933 онд багш Данзангийн хамт дүрвэн гарч Ванчин богдын дэргэд ажиллаж амьдардаг, БНМАУ-д 2-3 удаа хил нэвтэрч тагнуулаар ажилласан хүн байсан.

Аграмба С.Чойжилсүрэн Батааг маарамба Самдангийнд хүргэн болгон байршуулж, охин Хандыг баян Дамбынд зарц болгожээ. С.Чойжилсүрэн Ванчин богдын захидлыг уншаад “Би хөгшин хүн. Бослогыг удирдаж чадахгүй, Б.Баасан, Т.Равсал нартай танилцуулна. Та гурав удирдаарай. Би гадаадад явахгүй нутагтаа ясаа тавина” гэж ярилцаж тохиролцсон байна. Намжилдэндэв ирэнгүүтээ бослого гаргахыг шаардсанд Аграмба өвөл болж байхад бослого гаргаж болохгүй, урин дулааныг хүлээх хэрэгтэй гэж байснаа Ванчин богдоос Равсал бидэнд ирүүлсэн захидалдаа зүүн талаас намайг Япон цэрэгтэй ирж байна гэсэн сураг сонсмогц хөдөл, сайтар бэлтгэ, бэлэн бай гэсэн гээд хөдлөхгүй, Баасан Батаа хоёр яараад зөрчилдөж эхэлсэн байна. Энэ үед зургаадугаар сарын 5-нд Б.Баасан Янжмаа хүүхнийд ирэхийг мэдээд отолт хийж баривчлаад ДЯЯ-нд мэдэгджээ. Б.Баасангаас сумгүй хоёр гар буу, 50 сумтай винтов нэгийг хураан авчээ. Оргодол Баасан нь Равсалын өгсөн гар буугаар баривчлахаар очсон хэлтсийн дарга Л.Рэнчингийн цохыг хальт буудаж хөнгөн шархдуужээ. ДЯЯ-наас тасгийн дарга Баясгалан, удирдсан төлөөлөгч нар ирж лам нарыг баривчлах үеэр тагнуул Намжилдэндэв (Батаа) илэрч хамт баривчлагджээ. С.Батаа аймгийн шоронг Эрдэнэ-Очиртой хамтран эвдэж оргоод 8 хоногийн дараа Улаанбаатар хотоос баривчлагджээ. Ванчин богдоос (1932 оны) бичин жилд ардын нам, засгийг устгаж чадаагүй, одоо (1937) үхэр жилийн зун устгах, устах тавилантай. Хэрэв устгаж чадахгүй бол БНМАУ 300 жил оршин тогтноно гэж ухуулдаг байжээ. Ванчин богд өөрөө үхэр жилд бие нь чилээрхэж нас баржээ. Хэрэгтэн С.Чойжилсүрэн, С.Жамъянжав, Ж.Түвдэнсүрэн нарын 19 лам, “Тайж” М.Хасбазар, А.Төрмөнх, оргодол Б.Баасан, Т.Равсал, тагнуул С.Батаа нарын 24 хүн арваннэгдүгээр сард цаазлуулжээ.

Энэ хэргийг 2014 онд Тагнуулын ерөнхий газрын архиваас анх үзэж судлаад энэ бэлтгэгдсэн бослого улсын түүхэнд бичигдэх хэмжээний ноцтой аюултай хэрэг гэж үзэж ном сонинд бичиж байна. Хэрэв 1937 онд зүүн талаас гаднын цэрэг довтолсон бол Б.Баасан. Т.Равсал, С.Батаа нар угтаад 100 гаруй хурдан буутай, 300 орчим цахиур буутай 500-гаад хүн босч, II зэвсэгт бослого гарч хоёр талаас хүчин нийлэх зорилготой бэлтгэгдсэн байна. С.Чойжилсүрэн, С.Батаа нарын бүлэг илэрч баривчлагдаагүй бол Ванчин богд захидалд бичсэн шигээ Япон цэрэгтэй довтлох байсан эсэх нь тодорхойгүй үлджээ. Энэ бэлэн болсон бослогыг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж таслан зогсоосон нь ач холбогдолтой болсон байна.

Гэтэл 1993 онд лам, тайж нарыг цагаатгах үндэслэл байсан гэхэд ял завшсан оргодол, онц хэрцгий алуурчин бослогод хоёр дахь удаа таван жил бэлтгэсэн Б.Баасан, есөн сарын турш тагнуулаар явсан С.Батаа нарыг тэднээс ялгавартай судалж үзэхгүйгээр хавтгайруулан цагаатгаж хууль зөрчиж цагаатгал руу туйлширч завхрал гаргаснаа залруулахыг УДШ, УЕПГ-т удаа дараа шаардсаар байна.

 

Судлаач Б.Зинамидэр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • (202.131.243.186)

    2019-06-14

    Сэтгэдэл бичээч нар эрхбиш Тунгалаг Тамир киног санацгаадаа.Кинон дээр сүм хийдийн хөрөнгийг ямар ч гэрээ хэлцэлгүй Ардын намын төлөөлөгч Эрдэнэ дээрэмдэж байгаа,залхуу арчаа муудаа айлд зарагдаж амьдарч явсан Галсан Итгэлтэд агсан тавьж байгаа,амьдрал мэдэхгүй багш Бат хадам эцэгтээ томорч байгааг үзээрэй.Одоо ч гэсэн төрийн нэр бариад АА-н нэгжийн хөрөнгийг дээрэмдээд,чиний хүчээр явдаг хэн нэгэн чамайг төрийн цагдаад хэлж бариулна гэж агсагнаад,хүргэн чинь албаны нэр барьж загнаад эхэлбэл юу болох вэ.Тэр цаг үед хүн амийн доторх чинээлэг хэсгийн сонгох сонгогдох эрхийг хассан өмч хөрөнгийг хураасан г.м олон шалгаанаас олон нийт шинэ засагт дургүй болсон нь энэ хөдөлгөөн гарах нөхцөл болсон.

  • (202.131.243.186)

    2019-06-14

    Хэлмэгдүүлэхдээ иймэрхүү түүх зохиогоод хүчээр хэрэг хүлээлгэдэг байсан гэдэг. Ер нь бол лам нар дангаараа бослого гаргаагүй.Хүний эрх ,эрх чөлөөг уландаа гишгээд байвал сөгдөж байгаад үхсэнээс тэмцэж байгаад үхье гэдэг байхгүй юу.

  • зочин (202.179.25.132)

    2019-06-14

    одоо ч гэсэн Монголд Улс орон Төр засаг Ард иргэдийнхээ Эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа Этгээдүүд Нам бүлгийн нэрээр халхавч хийж Улс орноо Цөлмөж хоосоруулж байгаа Эсэргүүнүүд ид Үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр ажилсаар л байгаа шүү дээ

  • Зочин (202.179.25.254)

    2019-06-14

    ОДООГИЙН ТӨР ЗАСАГТ БАЙГАА БАЙСАН БАЯР САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ ЭЛБЭГЭЭ ЭНХБОЛД ГЭЭД МАНАН-ГИЙН ЭХ ОРОНЧИД ШИГ ҮҮ.ХАХАХА БУУДАЖ ДУУСГАХ БАЙСАН ЮМ ДАА.1921 ОНЫ ХУВЬСГАЛЫН ТОХИРОО ОДООБҮРДСЭН БАЙГАА 2021 ОНД ЦУСТ ТЭМЦЭЛ ГАРЧ БАЙЖ МАНАН-Г ДАРАХГҮЙ БОЛ ЭНЭ ЛАМ НАР ШИГ ҮЛДЭГДЛҮҮД НЬ БОСЧ ИРНЭ.ТИЙМЭЭС ОДООНООС САЙН СУДАЛГААТАЙ БАЙЖ ГЭР БҮЛ ХАМААТАН САДАН НАЙЗ НӨХДҮҮДИЙ НЬ БҮГДИЙ НЬ БУУДАН ХОРООХ ХЭРЭГТЭЙ.ТЭГЖ БАЙЖ МОНГОЛ УЛС УЛС ШИГ БОЛНО БАЙХ ШҮҮ.

  • халх (202.126.89.199)

    2019-06-13

    Монголчууд 1911оноос хойш 1937оныг хүртэл яг л өнөөгийн ниигэм 1990-2019 оныг хүртэл бужигнаж хог болж байгаа шиг учраа олохгүй байхад Аугаа Чойбалсан орсуудын хөлд нь сууж энэ тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан. Ер нь улс гэрийг байгуулахад урсахгүй цус, үхэхгүй амь гэж үгүй. Харин ч Маршал маш ухаалагаар цөөн хүний амиар тусгаар улсаа сольсон. 1947онд Мао Зэдун өвөрмонголын Мулгуу удирдагчдыг хожмын өдөр танай өвөрлөгчдийг хүссэн цагт чинь тусгаар улс болгоно гэж хууран мэхэлж хятдад нэгтгэсэн. Гэтэл соёлын хувьсгалаараа өвөр монголын 40,50 мянган хүнийг алж , 150-иад мянган зэрэмдэг болгосон. Тэгээд одоо тусгаар улс болсон уу, мал аа, 66.181.182.121. тусгаар улсын багана нь хазайвал эр хүмүүн амиараа багана нь болдог юм. Аугаа Чойбалсанг үеийн үед мартах ёсгүй

  • Зочин (202.179.25.254)

    2019-06-13

    ШАРЫН ШАШНААР ТАРХИЙГ НЬ УГААЖ ТӨР ЗАСГИЙНХ НЬ ЭСРЭГ БОСЛОГОД ОРОЛЦУУЛЖ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ АРДЫН ХУВЬСГАЛЫГ ДАРСАН БОЛ ӨДИЙД ТЭДНИЙ ҮР САД ЛАМ НАР МОНГОЛЫГ ХЯТАДАД ӨГЧИХСӨН БАЙГАА.ОДОО ТЭГЭЭД ХЭЛМЭГДСЭН ГЭЭД ХЭДЭН ТӨГРӨГ САЛГАХААР ӨӨРСДИЙН ХАМСААТНУУДААРАА ХУУЛЬ ГАРГУУЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА.ТӨРИЙН ДЭЭР ШАШИН НЬ УДАХГҮЙ ГАРЧ БААЖ ШЭЭХ БОЛНО.ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ ШАРЫН ШАШНААР НЬ УСТГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТӨЙ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ.

  • (176.179.141.137)

    2019-06-13

    Mal uhruud yun 800 hjiliin umnuh 80 jiliin umnuhuu medehgui hytadad negdeh baihaa

  • Ацны чинь жанжин? (202.131.245.243)

    2019-06-13

    Нийгмийн баялгийг хувалз шиг сорж, гэдсээ илж хэвтдэг шар феодал л байна.

  • Zochin (202.131.243.190)

    2019-06-13

    Gemtnuudiig tsagaatgaj ul bolno. Manaihan tuilshrah durtai uls. Boslogiig zohion baiguulsan buh humuus bol eh ornoosoo urvagchid mon. Tedend tsagaatgal baih esgui

  • (66.181.182.121)

    2019-06-13

    1932 оны босогчид эх орончид байсан. Энэ хүн тэр жанжин байсан бол баатар эр байж

    Зочин (66.181.182.121)

    2019-06-13

    ОДООГИЙН ТӨР ЗАСАГТ БАЙГАА БАЙСАН БАЯР САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ ЭЛБЭГЭЭ ЭНХБОЛД ГЭЭД МАНАН-ГИЙН ЭХ ОРОНЧИД ШИГ ҮҮ.ХАХАХА БУУДАЖ ДУУСГАХ БАЙСАН ЮМ ДАА.1921 ОНЫ ХУВЬСГАЛЫН ТОХИРОО ОДООБҮРДСЭН БАЙГАА 2021 ОНД ЦУСТ ТЭМЦЭЛ ГАРЧ БАЙЖ МАНАН-Г ДАРАХГҮЙ БОЛ ЭНЭ ЛАМ НАР ШИГ ҮЛДЭГДЛҮҮД НЬ БОСЧ ИРНЭ.ТИЙМЭЭС ОДООНООС САЙН СУДАЛГААТАЙ БАЙЖ ГЭР БҮЛ ХАМААТАН САДАН НАЙЗ НӨХДҮҮДИЙ НЬ БҮГДИЙ НЬ БУУДАН ХОРООХ ХЭРЭГТЭЙ.ТЭГЖ БАЙЖ МОНГОЛ УЛС УЛС ШИГ БОЛНО БАЙХ ШҮҮ.

    халх (66.181.182.121)

    2019-06-13

    Монголчууд 1911оноос хойш 1937оныг хүртэл яг л өнөөгийн ниигэм 1990-2019 оныг хүртэл бужигнаж хог болж байгаа шиг учраа олохгүй байхад Аугаа Чойбалсан орсуудын хөлд нь сууж энэ тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан. Ер нь улс гэрийг байгуулахад урсахгүй цус, үхэхгүй амь гэж үгүй. Харин ч Маршал маш ухаалагаар цөөн хүний амиар тусгаар улсаа сольсон. 1947онд Мао Зэдун өвөрмонголын Мулгуу удирдагчдыг хожмын өдөр танай өвөрлөгчдийг хүссэн цагт чинь тусгаар улс болгоно гэж хууран мэхэлж хятдад нэгтгэсэн. Гэтэл соёлын хувьсгалаараа өвөр монголын 40,50 мянган хүнийг алж , 150-иад мянган зэрэмдэг болгосон. Тэгээд одоо тусгаар улс болсон уу, мал аа, 66.181.182.121. тусгаар улсын багана нь хазайвал эр хүмүүн амиараа багана нь болдог юм. Аугаа Чойбалсанг үеийн үед мартах ёсгүй

    Ацны чинь жанжин? (66.181.182.121)

    2019-06-13

    Нийгмийн баялгийг хувалз шиг сорж, гэдсээ илж хэвтдэг шар феодал л байна.

  • (43.228.128.195)

    2019-06-13

    32 оны бослогын толгойлогч нар бараг цагаадаад байгаа гсэн Хэдэн арваар нь хүн алж хүүхний хөх огтлож зандалчиж байсан тэд тэдний үр хойчис гэмгүй болж байгаа гэж сонинд бичсэн байсан Энэ цагаатгал гэдэг нь явж явж бүгд хэлмэгдэгчид болоод эзэнгүй боллоо Үнэхээрийн эх орноосоо урваж Японы талд орох атгаг санаа агуулсан эрх мэдлээ алдсан лам феодал хүмүүс хэлмэгдсэн гээд бичигдээд байгаад санаа зовох юм Ийм баримттай зүйл нь бүтсэн бол бид одоо БНХАУ н харъяат байх байлаа Японы биш шүү Ийм үйлдлийг таслан зогсоосон тэр үеийн Нам төр цэргийн удирдлагад баярлан дурсан санах хэрэгтэй