Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллав

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын явуулын ажлын байр “Улаанчулуут”-ын хогийн цэг болон “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр ажиллав.
Тус ажлын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар болон Нийслэлийн бүртгэлийн газрын холбогдох албаны хүмүүсийн хамтаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын явуулын ажлын байранд ажиллаж, иргэдтэй уулзан, санал, гомдлыг хүлээн авч, мэдээлэл, зөвлөгөө өглөө. 
Энэ үеэр “Нарантуул” олон улсын худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, зуны амралтын хугацаанд хүүхдийн хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр цэгийг ажиллуулах талаар санал бодлоо солилцож, зөвшилцлөө. 
Хүүхэд хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх цэг байгуулах байрны асуудлыг “Нарантуул” олон улсын худалдааны төв хариуцах бөгөөд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамгааллын үйлчилгээ үзүүлэх юм. 

Тухайлбал “Нарантуул” худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд эрсдлийн үнэлгээ хийж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд холбон зуучлах, сургууль завсардсан хүүхдүүдийг суралцах боломжоор хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хамгааллын үйлчилгээ авсан хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, асран хамгаалах талаар мэдлэг, мэдэээлэл олгох мөн ажлын байранд зуучлах гэх зэрэг цогц үйлчилгээг үзүүлэх талаар харилцан санал солилцов. 
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран улирал тутамд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа болон хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч, сургууль завсардсан хүүхдүүдийг илрүүлэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг 2018 оноос хойш улирал тутамд зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны 1-р улиралд “Нарантуул” олон улсын худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байсан 10 хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн хяналт тавин ажиллаж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)