Элчин сайд Р.Болд Та Туркт Монголын сайдын тамгыг хулгайлсан хэрэг гарсныг мэдсэн үү!

Монгол Төрийн нэгэн яамны сайд “Засгийн газрын нэрийн өмнөөс 720 сая еврогийн баталгааг нэгэн барилгын компанид гаргаад өгчихсөн”-өө өөрөө ч мэдээгүй хохирогч болоод явж байна. Сайдын гарын үсэг, тамгыг хулгайлсан байна, Засгийн газар аа! Туркээс Засгийн газрыг луйвардахаар завджээ, Элчин сайд Р.Болд оо!

Одоогоос сар орчмын өмнө цахим хуудаснаа дараах постыг жиргэсэн юм. Эрхэм сайд гурав хоног цахим хуудаснаа хадагдсан энэ мэдээг үзэх завгүй байсныг хүндэтгэнэ. Харин “Үүнээс ноцтой мэдээ байсан бол яана аа” гэж бодоод өнгөрч билээ. Ямартай ч ЗГХЭГ-ын даргад тоогдоогүй боловч өөрт ноцтой санагдсан тэр мэдээллийг олон нийтэд дэлгэе. 

БХБ-ын сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн “Эрх бүхий баталгаа” гаргах тухай 418 тоот тушаал энд байна. Үүнд “2018 оны тавдугаар сарын 5-ны өдрийн №2018080303 дугаартай Чингэлтэй дүүрэг болон Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо ба “Ган Инвест” ХХК-тай байгуулсан санамж бичиг, 2018 оны тавдугаар сарын 5-ны өдрийн №2018050312 дугаартай Баянгол дүүрэг болон Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо ба “Ган Инвест” ХХК-тай байгуулсан санамж бичиг гэсэн хоёр санамж бичгийг үндэслээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Барилга, хот байгуулалтын яам нь энэхүү баталгааг цуцлагдах болон 3 дахь биед дамжигдах нөхцөлгүйгээр доорх гарын үсгээр баталгаажуулж байна. 

Элчин сайд Р.Болд Та Туркт Монголын сайдын тамгыг хулгайлсан хэрэг гарсныг мэдсэн үү!

Элчин сайд Р.Болд Та Туркт Монголын сайдын тамгыг хулгайлсан хэрэг гарсныг мэдсэн үү!

Энэхүү эрх бүхий баталгаа бичгээр Монголын үндэсний хүмүүнлэгийн хорооноос санаачилсан төсөл хөтөлбөрийн хүрээнд, гэрээнд заасан үүргийн дагуу “Ган Инвест” компани нь төлбөрийг бүрэн барагдуулахыг батлан дааж байна. Буцах төлбөр тооцоо нь ямар нэгэн татвар суутгалаас чөлөөлөгдөнө. Буцаан төлөлтийг улс төрийн болон төр, захиргааны байгууллагаас болж саатуулагдахгүй байхыг батлан дааж байна” гэсэн байгаа юм. 

Бүрэн эхээс бусад заалтыг харна уу. Яг л зохион бичлэг шиг мөрөөдлөө бичсэн байтал үүнийг баталгаажуулаад Х.Баделхан сайдын гарын үсэг дурайж байна.Тэдэнд юуны өмнө сайдын гарын үсэг, тамга, улс төрийн нөхцөл байдлаас болоод өөрчлөгдөхгүй байх, ямар ч татвар суутгал төлөхгүй байх хүслээ энэ бичигт багтаасан байгаа юм. 

Элчин сайд Р.Болд Та Туркт Монголын сайдын тамгыг хулгайлсан хэрэг гарсныг мэдсэн үү!

Элчин сайд Р.Болд Та Туркт Монголын сайдын тамгыг хулгайлсан хэрэг гарсныг мэдсэн үү!

Элчин сайд Р.Болд Та Туркт Монголын сайдын тамгыг хулгайлсан хэрэг гарсныг мэдсэн үү!

Үүнийг Турк дэх ЭСЯ, Элчин сайд Р.Болд мэдсэн байх учиртай. Мэдээгүй бол бүр ч буруутна. Энэ бичгийг олж аваад хамгийн түрүүнд БХБ-ын сайдын туслахад хандсан. “Сайдын чинь гарын үсэг энэ мөн үү. Танаар энэ бичиг дамжсан уу” гэж асуулаа. Ёстой мэл гайхаж “Сайдын гарын үсгийн дардас мөн. Хоёр дардастай. Энэ арай богино зурагдсан дардас байна” гэв. Азаар хуульч залуу байдаг болоод ч тэрхүү гярхай ажиглаж “Тамган дээр гарын үсэг зурсан байна, гарын үсэг дээр тамга байх ёстой. Мөн сайдын тушаал англи хэл дээр орчуулагдсан тохиолдолд тамга дардаггүй, хавсралтаар илгээдэг” гэв. Тус яаманд ажиллаж байсан, таньдагийн хувьд нууцлахыг сануулаад Х.Баделхан сайдад хэллээ. Тэрбээр Туркээс энэ тухай сонсоод хуулийн байгууллагаар шалгуулахаар өглөө гэсэн юм. Хааяа асуухаар шалгаж байгаа л гэдэг. Туслах болон зарим албан хаагчдаас ч тайлбар авсан гэж сонссон. Харин өнөөдрийг хүртэл таг чиг. 

Миний олж мэдсэнээр тухайн үед буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 06-ны орчимд гурван дараалсан албан баланк “алга болсон” ажээ. Бичиг хэргийн ажилтан эмэгтэй л буруутгагдаад байгаа бололтой. Гэвч “хулгайд алдсан” тухайгаа хуулийн байгууллагад мэдүүлсэн биз. Гараар үйлдэгдсэн зүйл гэвэл 418 гэж дугаарлагдсан байгааг нь өдөр тутамд ийм албан бичигтэй харилцсаар ирсэн тус яамны Хуулийн хэлтсийнхэн төвөггүйхэн таньсан бөгөөд үүнийгээ зохих байгууллагад мөн хэлсэн байх. 

Ингээд юу ч мэдэлгүйгээр Засгийн газар, түүнийг төлөөлж Барилга, хот байгуулалтын сайд 720 сая еврогийн баталгааг хэн ч мэдэхгүй шахам компанид гаргаад өгчих нь тэр. Бүр дараагийн Засгийн газарт шилжүүлэхгүйгээр, сохор зоосны татваргүйгээр шүү! Ийм амархан гэж үү! Засгийн газар, ялангуяа Монгол Улсаас Турк улсад суугаа, тэр тусмаа Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Р.Болд яагаад чимээгүй байна вэ? 

Одоо “Ган инвест” компани гэж хэн бэ гэдгийг харъя. Улсын бүртгэлд “Ган инвест” бус “Ган инвест трейд” ХХК.РД: 6320708 компани бүх мэдээлэлтэйгээ бий. Дахиад ухтал "Ган-Инвест" РД: 2547619 компани 2008 онд татан буугджээ. Тэгэхээр шамдан шалгавал эзэн нь ойрхон баймаар харагдана.

Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс, Төрийн яамны сайдын тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн, түүнд нь тусалсан, яамны албан баланкийг хулгайлж өгсөн гэх зэрэг олон ноцтой гэмт хэрэг эндээс харагдаж байна. Яаралтай шалгаж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай болов уу. 

Монгол Улсаас Онцгой эрх мэдэл, ямба эдлүүлж бусад улс оронд томилсон Элчин сайд нь, тэр тусмаа Тагнуулын дарга асан Р.Болд энэ талаар идэвхтэй ажиллана гэж найдаж байна! 

Дахин хэлье, Сайдын гарын үсэг, тамгыг хулгайлсан байна, Засгийн газар аа! Туркээс Засгийн газрыг луйвардахаар завджээ, Элчин сайд Р.Болд оо! Яаралтай таслан зогсоох үүргээ биелүүлнэ үү! 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (2)

  • ZOCHIN (180.150.80.211)

    2019-06-14

    ER N L MONGOL ULS SUNUJIINUU .ER N YU BOLOOD BNA AA...ELBEGDORJ GEDEG HUN ENE ULSIIG YACHIHVAA....

  • бодлын хулгайч (66.181.167.53)

    2019-06-14

    МӨНГӨНИЙ ХОББИТОЙ АМЬТАД НЭГ ӨДӨР МОНГОЛЫГ МААНЬ ЗАРЧИХСАН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ТӨР ЗАСАГ, ТАГНУУЛ ГЭЖ БАЙДАГ БОЛ АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ. ТӨРИЙН НҮД ЧИХ БОЛСОН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫГ МАХНЫ ХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛУУЛАХААС ИЧЭЭЧ.