Өршөөл байх ёсгүй

ОХУ-ын   Ерөнхийлөгч   В.Путин   өчигдөр   Холбооны   аюулгүй   байдлын   албаныхан оролцсон   хууль   бус   бизнесийн   талаар   нийтлэл   бичихээр   материал   цуглуулж байгаад баривчлагдсан сэтгүүлч Голуновын хэрэгтэй холбоотойгоор Москва хотын баруун бүс хариуцсан ДХГ-ын дарга, цагдаагийн генерал Андрей Пучков, ДХЯ-ны Хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх Москва дахь газрын дарга, цагдаагийн генерал Юрий Девяткин нарыг үүрэгт ажлаас нь халлаа.

 

Медуза   мэдээллийн агентлагийн сэтгүүлч  Голунов 6 дугаар сарын 6-нд хар тамхи хадгалсан хэргээр цагдаагийн ажилтнуудад   баривчлагдсан бөгөөд   Цагдаагийн   газар Голуновын   гэрээс   5 гр   хар тамхи   илрүүлсэн   гэж мэдэгдэж   байсан   ч   сэжигтэн цагдаагийнхан шургуулсан гэж эрс эсэргүүцэж, энэ бол миний ажилтай холбоотой гэж байв. Голуновыг   баривчлагдсаны дараагаас   Оросын   сэтгүүлч, хөгжимчид,   урлагийн   нэртэй зүтгэлтнүүд,   хүний   эрхийг хамгаалагчид  суллахыг  шаардан 12 мянган хүн оролцсон жагсаал, цуглаан зохион байгуулж,   Цагдаагийн   газар   550   хүн   баривчилж,   хотод   үүсээд байгаа хэрэг, явдлын талаар 6 дугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгчид илтгэжээ. 11-ний   өглөө   Голуновыг   суллаж,   сэтгүүлчийг   мөрдөн   шалгах   ажиллагааг   зохион байгуулсан, гүйцэтгэсэн Цагдаагийн газар, Прокурорын  байгууллагын бүх ажилтныг эргүүлэн шалгаж эхэлжээ. 

 

 

ОХУ-ын   Ерөнхийлөгч   В.Путин хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг үйлдсэн, хэрэг үйлдэхэд   шууд   болон   шууд   бусаар   дэмжин   тусалсан,   тэднийг   ивгээл хамгаалалдаа авсан, энэ  хэргийг мөрдөн  шалгах  ажиллагааг саармагжуулахыг санаархсан хэнд ч өршөөл байх ёсгүй гэсэн хатуу байр суурь баримтлаж байна гэж Кремлийн хэвлэл, мэдээллийн алба мэдээлэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ХИЙМЭЛ (202.21.100.210)

    2019-06-14

    МАНАЙ 3 НӨХРИЙГ ЯАЖ ЭНЭ МУНДАГ ДЭЛХИЙН\Д НЭР ХҮНДТЭЙ ХҮНТЭЙ ЗҮЙРЛЭХ ВЭ? ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЧАДАВХИ Ч БАЙХГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ?

  • зочин (192.82.64.222)

    2019-06-14

    ёстой үнэн хийж байгаа шударга хууль ёсны ажиллагаа, үйлдлийг нь дуурайгаасай. хамуурсан тархинууд, идэх уухын дон туссан ёстой ёрын амьтас гэвэл Монголын төрд гарсан маруухан хэдэн новш байнаа...

  • ЗОЧИН (124.158.95.14)

    2019-06-14

    МОНГОЛ ЭНЭ ОРОС ШИГ БАЙГААЧЭЭ. БАТТУЛГА, ХҮРЭЛСҮХ НАР ЭНЭ ПУТИН ШИГ БАЙГААЧЭЭ. ХҮРЭЛСҮХ ПУТИН ДУУРАЙГААД МОТОЦИКЛ УНААД, АНГИЙН БУУ ҮҮРЧ МОРЬ УНАЖ ЗУРГАА АВАХУУЛААД БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ОДОО ЭНЭ ХИЙЖ БУЙ ҮЙЛДЭЛ, АЖИЛ ХЭРГИЙГ НЬ ДУУРАЙГААЧ ДЭЭ. ТЭР ХАР ТАМХИНЫ НАЙМААТАЙ ХОЛБОГДСОН ГХЯ , ТЭРНИЙ САЙД ЦОГТБААТАРАА НЭН ТЭРГҮҮНД ОГЦРУУЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ??? ЭРДЭНЭБАЯР НЬ ЦОГТБААТАРЫН ЖОЛООЧ НЬ БСАН ЮМ БНА ЛЭЭ,СОНГУУЛИЙН ШАГНАЛААР ЭЛЧИНД ОЧООД ДАВАРЧ БАЙХГҮЙ ЮУ??? ПУТИН ШИГ БАЙЦГААЯ