Бороотой үед цахилгааны шон, утаснаас болгоомжлоорой

Нийслэлд орж буй хүчтэй салхитай, ширүүн бороо нь үер усны аюул үүсгэж байгаа тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас анхааруулав. Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэхийн тулд тус газраас дараах зөвлөмжийг гаргажээ.

1. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй.

2. Өөрийн тан болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгоорой.

3. Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байна уу.

4. Цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй.

5. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.

Дашрамд дурдахад, аянга, цахилгаантай ширүүн бороо орсны улмаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТѲХК-ийн 110 кВ-ын агаарын шугамд гэмтэл гарч СХД-ийн 7, 8, 9, 10, 11, 28, БГД-ийн 11, 22, 23, ЧД-ийн 7, 12, 16-р хорооны хэрэглэгчдийн цахилгаан хангамж  түр тасарсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)