Нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулж авчээ

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарцанд их хэмжээний ус тогтсон дуудлагын дагуу дүүргийн Онцгой комисс ажиллаж, шуурхай арга хэмжээг авсан байна.

Тухайлбал, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Ус суваг удирдах газрын 2 алба хаагч, 2 автомашинаар нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулж, автозамын зорчих хэсгийг аюулгүй хэвийн байдалд нь оруулсан юм.

Түүнчлэн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-2 ОНӨААТҮГ-ын ажилчид цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.22.76)

    2019-06-18

    Одоо арын далангий нь эвдээд барилга барих гэж Эко констракшны Нямдаваа ойрд их эрчимтэй ажиллаж байна. Үер болоход барих гэж байгаа байшин төдийгүй Баянмонгол, Саруул хорооллууд өртөх аюултай байдалд байна. Хуулийг гууль болгогч ийм нөхдүүдэд арга хэмжээ авч болохгүй бол тэр барилгын зөвшөөрлийг нь ажил нь эхлээгүй байхад нь цуцлаач ээ Амарсайхан дарга аа

  • (202.131.225.197)

    2019-06-18

    us zailuulagchaa xiixgui yasiin