Архангайн театрын барилгын ажлыг эрчимжүүлж, ашиглалтыг сайруулах талаар чиглэл өглөө

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Архангай аймагт ажиллалаа.

Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургууль дээр аймгийн төвийн сургуулиудын багш нарын төлөөлөлтэй уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагаа болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Мөн Өсвөрийн даамчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, Азийн аваргад оролцох эрхээ гардан авсан тус аймгийн баг тамирчдад баяр хүргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэв.

Дараа нь Архангайчуудын олон жил хүлээж буй барилгуудын нэг Хөгжимт драмын театрын шинэ барилгын ажлын явцтай танилцаж, "Акми холдинг" ХХК-ийг гүйцэтгэлээ эрчимжүүлж, ондоо багтааж дуусгах ажлын график боловсруулж, танилцуулах үүрэг өглөө. Мөн театрын барилгын ашиглалтыг сайжруулах боломжуудыг судлах, байгууллагын ажилчдын хүүхдийн цэцэрлэгийг багтааж болох талаар тооцоо судалгаа хийхийг орон нутгийн холбогдох албаныханд даалгав.

 

БСШУЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)