Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг

Оросын Шинжлэх Ухааны Акедемийн Квантын Генетикийн Институт соронзон үелзлэлээр тусгай судалгаа явуулж хүний ярьж хэлж буй хараалын муу үгс өөрийнх нь ДНХ -ийн молекулийн бүтэцэд болон генийн мэдээлэлд шууд нөлөлөл үзүүлдэг гэж үзжээ. Үүгээр хүний байнга хэлдэг гэгээлэг ба хорон муухай үгс хүний хромосомын бүтцийг эрчимтэй өөрчилж чаддагийг баталгаажуулжээ.

 

Соронзон үелзэлийн энэ долгио нь мянган рентгений хүчин чадалтай дүйцэх бөгөөд хүний оюун санааг ч удамшсан гаж хөгжилд (мутацад) хүргэж болзошгүй гэнэ. Муу үгийг өөрөө хэлэх болон бусдаас сонсох нь нэгэн адил мэрэгжлийн гипнозчиноос дутуугүй сөрөг нөлөөтэй гэж нэрт сэтгэл зүйч С.Горин дүгнэжээ.

 

Нилээд хэдэн жилийн өмнө Японы эрдэмтэн Мусору Эмота жирийн цэвэр ус ашиглан сонирхолтой нээлт хийснээ дэлхий нийтэд зарласан байдаг. Уул эрдэмтэн адил төрлийн шилэн саванд ижил найрлагатай цэвэр ус савлаад мөн адил орчинд тавьж нэг шилтэй усны хажуугаар өнгөрөх бүрдээ талархлын гэгээн үгс, нөгөө шилтэй усны хажуугаар гарах бүрдээ хараалын үгс хэлж хэд хоног туршсаны дараа савтай уснуудын бүтцэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсныг ажиглажээ.

Талархалын гэгээн үгс сонсгож байсан ус хэвийн тунгалагжилттай байхад хараалын бохир үгс байнга согсгож байсан ус булингартан бохирдсон байв. Савтай уснуудыг хөлдөөж тэдгээрийн талстыг томруулагч шилээр шинжлэхэд цэвэр усны талст энгийн зөв хэлбэртэй, харин байнга хараал сонсгосон усны талст ердийн бус зиг заг хэлбэртэй болсон байжээ. Мусору Эмота үүгээр жирийн ус ч гэсэн генетикийн үйлчлэлийг хүлээн авах чадвартай болохыг нээн баталжээ. Шинжлэх ухааны энэхүү туршилтуудыг товч дурдахын ялдамд манай Монголчууд эрт дээр үеэс хэрүүл хараалын бузраас хол яв гэж сургамж айлдаж, тэдгээрийн хор хөнөөлийг зайлуулах зан үйл үйлдэж ирсэнийг бид мэднэ.

Сэтгэл санаа нь амгалан тайван байж яруу тунгалаг сонгодог хөгжим сонсож байсан жирэмсэн эхээс төрсөн хүүхэд амар амгалан үнэгчлэн нойрсож байхад, уур уцаар хэрүүл хараалтай орчинд амьдарч байсан жирэмсэн эхээс мэндэлсэн хүүхэд цочимтгой, уур уцаартай, уйланхай зан авир гаргадаг  гэдэг.

 

Өнөөгийн манай нийгэмд эсрэг тэсрэгийн их сөргөлдөөн,ёс зүйгүй авирлал, хараал хэрүүл, гүтгэлэг доромжлол багагүй өрнөн буй газар цөөнгүй байгаагийн  дотор Төрийн ордон багтах болсоныг бид телевизийн дэлгэцнээс харах болсон. Монгол төрийн ордон ард түмний сайн сайхны төлөө эрүүл ухаанаар сэтгэгч хүмүүнлэг хүчнүүд хоорондын ухаалаг соёлтой мэтгэлцээний талбар байх ёстой. Энд хараал хэрүүлийн хар энерги хуримтлагдах ёсгүй.

 

Л.Лхагва

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • Хайдо (202.9.42.48)

    2019-06-19

    Хараал хэлэх нь өөрийн гэрлэн бүрхүүлийг эвдэж хүний тэнцвэрт байдал хоромхон зуур алдагдаж тэнцвэрт бус байдалд ордог нь хараал/муу үг/ хүний чакрад нөлөөлдөгийн тод жишээ юм.Үүнийг торсион орон үүсгэгчийн тусламжтай хялбархан мэдэж болно.Бүх л эд юмс атом,молекулаас тогтодог тул атомын спины эргэлтийн моментоос үүсдэг энэ орон бүх л эд зүйлд байх бөгөөд тэхдээ нар зөв,нар буруу эргэлттэйгээр үүсдэг. Нар зөв эргэлт үргэлж амьдралыг тэтгэдэгба бодис бүр бүтэц,найрлагаасаа хамаарч харилцан адилгүй хэмжээгээр үүсгэнэ.Орчин үед цахилгаан соронзон долгион/ эфирийн эн үйлчлэхгүй орон зай