Ө.Долгормаа: Монголчуудын нүүрс усны хэрэглээ хэт их болохоор таргалалт, өвчлөл буурахгүй байна

“Голден жим” фитнесс клубын сургалт хариуцсан захирал Ө.Долгормаатай ярилцлаа. 

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг минь хүлээн авч, цаг зав гаргаж ярилцаж байгаад баярлалаа. Юуны өмнө та бидэнд өөрийгөө танилцуулна уу?

-Сайн. Сайн байна уу? Уншигчдадаа бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Долгормаа гэдэг. Хүмүүс ихэвчлэн Доко гэж дууддаг. “Голден жим” фитнесс клубын сургалт хариуцсан захирал мөн аэробекийн багш дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Өнөөдөр таныг урьсан шалтгаан бол урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор ялангуяа охид бүсгүйчүүд маань гоо сайхан, гадаад төрхөндөө илүү анхаарч эхэлж байна. Үүнтэй холбогдуулан хооллолт, дасгал хөдөлгөөн хоёрыг хослуулсан “Speed 14” хөтөлбөрийг “Голден жим” клуб дээр хэрэгжүүлж байгаа гэж сонслоо. Энэ хөтөлбөрийнхөө талаар бидэнд танилцуулаач?

 

-Манай клуб байгуулагдсан цагаасаа хойш маш олон хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн. Галбиржих хөтөлбөр, илүүдэл жингээ хасах тэмцээн, ахмадуудад зориулсан хөтөлбөр гэх зэрэг. Эдгээр хийсэн ажлуудаа хараад байхад хооллолт бас маш чухал юм байна гэж дүгнэсэн. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хоёр нь зорьсон газартаа хүрэхийн тулд хос гутал өмсөөд хурдтай алхахтай адил хэзээ ч нэгийг нь нөгөөгөөс нь салгаж болохгүй. Одоо үед хүмүүс зав чөлөө муутай болсон шүү дээ. Бид энэ хөтөлбөртөө зөвхөн дасгал хөдөлгөөнийг нь зааж хийлгүүлэхээс гадна хооллолтын зөвлөгөө өгч хүмүүсийнхээ хоолыг нь бас бэлдэж өгч байгаагаараа онцлогтой. “Speed 14” хөтөлбөр маань 2019 оны 6-р сарын 03-наас “Голден жим” фитнесс клубын төв салбар дээр “Healthy way” клубын дэргэд эхэлсэн. Одоо хүртэл хэрэгжиж байгаа. Ер нь фитнессээр хичээллэгчид хоол хүнсэн дээрээ тэр бүр анхаарахгүй зөвхөн дасгалдаа найдаад хийгээд л байдаг. Гэвч тэр ялгарч байгаа хөлсөөрөө их хэмжээний уураг, амин дэмээ алддаг гэдгийг мэддэггүй. Сүүлдээ энэ байдлаасаа болоод маш их ядарч сульдаад, шантраад бүр мөсөн болих тохиолдол элбэг байдаг. Яг энэ асуудал дээр бид анхаарч хүмүүстээ өглөө дасгалдаа ороход нь уураг өгч байгаа.

-Зөв хооллолт, эрүүл хооллолт гэж хүмүүс их яриад байдаг. Тэгвэл яг зөв хооллоно гэвэл ямар хүнс сонгож, яаж хэрэглэвэл эрүүл зөв хооллолт болох вэ. Зарим хүмүүс бүтэн өдрийн хоолны дэглэм хүртэл бариад, ойр тойрны хүмүүстээ зөвлөж байгаа харагддаг?

 

-Янз бүрийн хоолны дэглэмүүд байдаг л даа. Гэхдээ хүн бүрийн бие организм өөр өөр байдаг болохоор хүн болгон адил дэглэм барина гэвэл өрөөсгөл ойлголт. Ер нь монголчуудын нүүрс усны хэрэглээ маш өндөр. Энэ хэрэглээг багасгах хэрэгтэй. Авах хэрэгтэй нүүрс ус байхад хэрэггүй нүүрс ус ч гэж байна. Монголчуудын хувьд хэрэггүй нүүрс усны хэрэглээ хэт их байдаг болохоор таргалалт болоод янз бүрийн өвчлөл их байгаа юм. Үүнээс гадна шарсан хуурсан хоолыг багасгах нь зүйтэй. Дараагийн нэг зүйл нь хоолондоо амин дэм уураг сайтай нарийн ногоонуудыг маш олон төрлөөр хоол хүнсэндээ хийж идэж байх хэрэгтэй. Дээрээс нь тухайн хүний өдөрт шатааж чадах клкалорийн хэмжээ гэж байдаг. Жишээ нь өдөрт нэг таваг хоолноос ойролцоогоор 2000 клкалорийн хоолыг идлээ гэхэд таны шатааж чадах ккал 1500 байлаа гэж бодоход цаана нь 500 ккал шатааж чадахгүйгээр хуримтлуулдаг гэсэн үг. Тэгэхээр үүнийг яах ёстой вэ гэхээр дасгал хөдөлгөөнөөрөө шатааж өгч байх хэрэгтэй. Тэгж зохицуулж чадах юм бол маш хурдан үр дүнд хүрнэ.

-Хэдээс хэдэн цагийн үед яаж хоолловол зүгээр гэсэн үг вэ. Жишээгээр тайлбарлавал?

 

Нийтдээ өдөрт 4-5 удаа 2 цагийн зайтай хооллох нь чухал. Өглөө бол ер нь хөнгөн, бага зэргийн уураглаг юм идвэл зүгээр. Өндөг, өргөст хэмх, улаан лооль, бүхэл үрийн талх зэргийг идэж болно. 11 цагийн үед нэг ширхэг алим эсвэл нэг атга самар ч юмуу идээд өдрийн хоолоо ёстой сайн идэх хэрэгтэй. Сайн их иднэ гээд хамаагүй шарсан хуурсан, их хэмжээний илчлэгтэй юм идэж болохгүй. За тэгээд үдээс хойш 16.00-17.00 цагийн хооронд бас завсарын жижиг сажиг хөнгөхөн шиг жимс ч юмуу идээд оройдоо 18.00-19.00 цагийн хооронд өөртөө тохирсон нүүрс ус багатай, уургаар баялаг хоол идвэл зүгээр. Хоолондоо маш олон төрлийн ногоог холиод хийж идвэл бүр ч сайн.

 

-“Speed 14” хөтөлбөр хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ?

-Ер нь 14 хоногийн зайтай сургалтууд үргэлжлээд явагдана. Хөтөлбөр маань нийтдээ 14 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн сургалттайгаар явагдана. Эхний ээлжийн хүмүүс маань хөтөлбөртөө хамрагдаад маш үр дүнтэй, сургалтандаа амжилттай сууж дуусгасан. Хамгийн ихдээ өөхнөөсөө 5 кг хаяж чадсан. Дараагийн сургалт нь бас 6-р сарын 17-оос дөнгөж эхлээд явагдаж байна. Ерөнхийдөө энэ сургалтаар зөвхөн дасгал хийлгүүлээд байх биш тухайн хүнд өөрт нь мэдлэг мэдээлэл өгч, цаашид ч гэсэн амьдралын зөв хэв маягаар амьдрахад нь нэмэр болох зорилгоор хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажилласаар байна.

 

-Энэ хөтөлбөрөөс гадна өөр ямар тогтмол үйл ажиллагаа, сургалт, хичээлүүд орж байна вэ?

 

-“Голден жим” фитнес клуб маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард иргэд рүүгээ чиглэж ажиллахыг их хичээдэг. Ахмадууддаа болон хүүхэд багачууддаа зориулсан үнэ төлбөргүй хөтөлбөрүүдийг бас явуулж байгаа. Амралтын өдрүүдэд буюу бямба, ням гаргуудад өглөө 09.00-12.00 цаг хүртэл ахмадуудыгаа йога, хийн дасгалуудад бас хамруулж байгаа. Хүүхдийн сургалтын хувьд зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор “Зумба кидс” хөтөлбөр явагдаж эхэлж байна. Энэ хөтөлбөр маань олон улсын албан ёсны эрхтэйгээр, стандартын дагуу заагддаг байгаа.

-Клубын ажиллах цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөөч?

-“Голден жим” клуб нийт 5 салбар дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өглөөний 07.00 цагаас оройны 23.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Өглөө 07.00 цагаас йогийн хичээлээс эхлээд аэробикийн дасгалууд үргэлжлээд ордог. Оройны цагуудын хувьд 18.30, 19.30 цаг гэсэн цагуудаас сонгоод хичээллэх боломжтой.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

 

Н. ЭНХЖИН

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.60.154)

    2019-06-24

    Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.60.154)

    2019-06-24

    Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

  • zochin (1.66.105.152)

    2019-06-19

    tharai muutai guilgachin be