УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Инновац ба хөрөнгө оруулалт” форумаар инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг хэрхэн дэмжих талаар хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр “Инновац ба хөрөнгө оруулалт” форумд оролцож, уг арга хэмжээг нээн үг хэллээ. Тэрбээр энэхүү форумыг санаачлагч нь юм.

Өнгөрсөн тавдугаар сард Шинжлэх ухааны академи болон их сургуулиудын зарим эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтай танилцсаныхаа дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өрсөлдөх чадвар бүхий инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэхийн зэрэгцээ инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай  нэвтрүүлсэн улс орнуудын туршлагыг солилцох зорилгоор энэхүү форумыг  зохион байгуулахаар санаачилсан байна.  

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар форумын нээлтэд хэлсэн үгэндээ, “Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд гаргасан “Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан”-д  оюуны чадавхи буюу онцгой чадамжтай хүний нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж, харин “ноу хау” буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдал нь дэлхийн 130 орноос 111 дүгээрт оржээ.

Энэ үзүүлэлт монгол хүмүүс хэдийгээр оюуны өндөр чадавхитай боловч түүнийгээ ашиглан мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар дэлхийгээс хоцрогдож явааг харуулж байна. Тиймээс өнөөдөр хөндөж буй асуудал инновацийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болох төдийгүй шинжлэх ухаанд суурилсан бүтээн байгуулалтад эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн бүтээлч залуусыг татан оролцуулах боломжийг нээсэн алхам болоосой гэж хүсэж байна” хэмээн онцоллоо.

“Инновац ба хөрөнгө оруулалт” форумд УИХ-ын даргын урилгаар хүрэлцэн ирсэн АНУ-д инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кисве Мобайл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жон Ким “Инновцийг ашиглан амжилтад хүрэх нь” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.

 

Манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн компанийн төлөөллүүд ч мөн сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.

Форумын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, “Дэлхий нийтэд инновацийг ашигласан тийрэлтэт өөрчлөлт бүх салбарт гарч байхад бид уламжлалт сэтгэлгээгээрээ аливаа зүйлд хандаад суух боломжгүй болжээ. Хүн бүр, байгууллага бүр,  салбарт бүрт мэдлэг, оюун шингээсэн шинэ сэтгэлгээг нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Наад зах нь бид хөдөө аж ахуй, мал аж ахуйн түүхий эдээ ашиглаад дэлхийд өрсөлдөх чадвартай  бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна. Одоо манайхан малын өлөн гэдэснээс мэс заслын утас, хог дээр хаяж байгаа малын арьс, ширнээс чанартай коллеган гаргаж чадаж байна. Гагцхүү энэ бүхнийгээ олон улсын зах зээлд хүргэж чадвал бид үсрэнгүй хөгжих боломжтой.

УИХ-аар Инновацийн тухай хуулийн шинэчилэн найруулга, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн тухай төслийг хэлэлцэж эхэлсэн. Мэдлэг, оюун шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, хийж бүтээхэд ийм хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна гээд иргэд, байгууллагууд санаачилгатай ажиллаасай. Ямар эрх зүйн орчин хэрэгтэй байна,  түүнийг бий болгохын төлөө хууль тогтоох байгууллага ажиллана” гэв.

Форумын үеэр дэлхийн шилдэг инновацийн компанийн удирдлагууд манай гарааны компаниудын дэлгэн тавьсан инновацийн төсөл, бүтээгдэхүүнтэй танилцлаа.

Үүний дараа “Кисве Мобайл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жон Ким, “Олон сайхан бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүнүүдийг зөвхөн Монгол Улсдаа биш глобаль зах зээлд гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд бүтээгдэхүүнээ анхнаас нь хөгжүүлэхдээ олон улсын зах зээлд гаргана гэдгээ заавал төлөвлөх шаардлагатай” хэмээн санал бодлоо хуваалцлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас зохион байгуулсан “Инновац ба хөрөнгө оруулалт” форумд оролцогчид хэлэлцүүлгийн явцад гарааны компаниудыг чадавхижуулахын тулд олон улсын туршлага солилцох, инновацийн бүтээгдэхүүнийг банк, санхүүгийн байгууллага хэрхэн дэмжих зэргээр өргөн хүрээнд санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ үйлчлэгчийг 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани. (172.58.59.31)

    2019-06-20

    Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ үйлчлэгчийг 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

  • Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ үйлчлэгчийг 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани. (172.58.59.31)

    2019-06-20

    Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ үйлчлэгчийг 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.