Асашёорюү Д.Дагвадорж О.Дөлгөөний эмчилгээнд 10 сая төгрөг хандивлалаа

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа билээ. Сайхан сэтгэлт монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс түүний амь насыг аврахын тулд хандив илгээсээр байна.

Дөнгөж сая мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж О.Дөлгөөний эмчилгээнд 10 сая төгрөг хандивлаж байгаагаа мэдэгдлээ.

Их аварга энэ тухайгаа цахим хуудаснаа "Сайхан сэтгэлт монголчууд маань үнэхээр сэтгэл нэгдэж чадаж байна. Хэлж ирдэггүй зовлонг туулаад гарна шүү. Босоод ирээрэй, ахын дүү. 10 сая төгрөг зардалд нэмэр болж байна. Сайн хүний үр, сүүт гүүний унага минь" хэмээжээ.

О.Дөлгөөнд амьдрал бэлэглэх хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Хандивын данс: 5721 0812 25 /Хаан банк/ – Л.Очбадрах /аав/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)